ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
“Хар үйл явдал”-ыг нэрлэж эхэллээ
МЗХ 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиас хойш өнөөг хүртэлх хугацаанд Монгол Улсын эрх ашиг, үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын эсрэг хийгдсэн 100 хар үйл явдлыг нэрлэн, “Хулгайчгүй Монгол хөдөлгөөн”-ийг орон даяар өрнүүлж буйгаа энэ сарын 2-ны өдөр зарласан юм. Тэгвэл энэхүү ажил өдгөө ид дундаа өрнөж иргэд болон албан байгууллагууд хар үйл явдлуудыг нэрлэж эхлээд байна. Тухайлбал, хар үйл явдалд 7 дугаар сарын нэгний үймээн, 27 вагон самрын хэрэг, С.Зоригийн аллага, Б.Есүгэн охины үхлийн хэрэг, Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал, Паркийн газрын асуудал, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ зэргийг нэрлэжээ. Иргэд, олон нийт myf.mn сайт болон МЗХ-ны байранд өөрийн биеэр ирж саналаа өгөх боломжтой аж. Тодруулбал, Хар/Цагаан жагсаалтын санал авах цэг өдөр бүр 13:00-15:00 цагийн хооронд ажиллаж байгаа бөгөөд хар/цагаан жагсаалт, “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, 100 хар үйл явдалд санал өгөх, өөрийн сэтгэгдлийг сургалтын самбарт бичиж үлдээх боломж бүрдсэн байна.

Уг хөдөлгөөн эхэлсэн цагаас хойш маш олон хувь хүн, албан байгууллагууд нэгдэхээ илэрхийлсээр байгаа юм. Одоогоор Монголын Зохиолчдын эвлэл, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын урчуудын холбоо, Монголын телевизүүдийн холбоо, Хамаг Монгол хөдөлгөөн, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэл, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Худалдаа Аж үйлдвэрийн танхим зэрэг нийгмийн нөлөө бүхий томоохон байгууллагууд нэгдээд байна.

0 Сэтгэгдэл