ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Абэ Монгол зэрэг Төв Азийн 5 улсад айлчилна Шонхор шувуу хил давуулахыг завджээ
Монголын үндэсний бахархалт шувуу болох Шонхорыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан иргэдийг хилчид илрүүллээ. Энэ сарын 16-ны өдөр ногоон өнгийн ПАРАДО маркийн 20-70 УБӨ, цэнхэр өнгийн ПОРТЕР 23-73 СЭА улсын дугаартай автомашинтай иргэд Хөвсгөл аймгийн Ханх сум руу сэжигтэй ачаа ачиж явсан талаар иргэдээс мэдээлэл өгсөн байна. Тус мэдээллийн дагуу Хилийн 0257 дугаар ангийн тусгай томилгоот бүлэг үзлэг шалгалт явуулан Ханх сумын иргэн Н гэх айлын гадаа дээрх автомашинтай иргэд байхад нь саатуулан, Н-ийн гэрт үзлэг шалгалт хийхэд байшингийн дээврийн хонгилоос 47 шонхор шувуу нуусан байсныг олжээ. Уг шонхор шувууг Украйн улсын иргэн А-тай Сэлэнгэ аймгийн харьяат иргэн М, Н нарын иргэд хамсан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ. Эдгээр иргэдийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.

0 Сэтгэгдэл