ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Сургуулийн орчинд эргүүл ажиллуулах журам баталлаа
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.

Төсөл хэрэгжиж эхэлснээр сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг, зам тээврийн ослын тоо буурсан гэж холбогдох газруудаас мэдээлж байгаа төдийгүй энэхүү төсөл хөтөлбөр хөдөө орон нутагт хэрэгжиж эхэлсэн байна. Гэхдээ School police төслийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлөөс гаргасан удирдамжийн дагуу зохиогн байгуулж ирсэн бөгөөд энэхүү ажлыг илүү үр дүнд хүргэхийн тулд албан ёсны эрх зүйн акт болгох зайлшгүй шаардалгатай болжээ.
Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны хуралдаанаар “Сургуулийн эргүүл"-ийн ажиллах журмыг хэлэлцэн баталлаа. Журамд Ерөнхий боловсролын сургуулийн захирал болон сургуулийн орчинд ажиллах “Сургуулийн эргүүл"-ийн үйл ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллагын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгсөн байна. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн захирал сургуулийн орчинд ажиллах “Сургуулийн эргүүл"-ийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлага зохион байгуулалтаар хангаж хяналт тавьж, тасралтгүй явагдах нөхцөлийг бүрдүүлж ажиллах ба тухайн сургуулийн жижүүр нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар нэгдсэн ойлголт өгч ажиллана. Мөн “Сургуулийн эргүүл" нь нэг удаад 4 эцэг эхийг эргүүлд гаргах бөгөөд 2 эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах, 2 эргүүл нь сургуулийн ойр орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг тус тус гүйцэтгэнэ гэсэн байна. Мөн тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага сургуулийн удирдлага, эргүүлд ажиллаж байгаа сурагчдын эцэг эхэд мэргэжил, аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлж, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэлд шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллана гэжээ. Түүнчлэн сургуулийн орчинд "Сургуулийн эргүүлийн" үүрэг гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгоно, “Сургуулийн эргүүл"-ийг амжилттай хэрэгжүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан сургуулийн захирал, нийгмийн ажилтан, ангийн багш ,эцэг эхийн эргүүлийг Монголын сурагчдын холбооны дэргэдэх "Сургуулийн цагдаа"төвийн санал, мэдээлэл, тайланг үндэслэн төрийн болон төрийн бус байгууллагын зүгээс урамшуулна гэсэн байна.

0 Сэтгэгдэл