УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Э.Сарангоо япон дууг хамгийн сайн дуулжээ
Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд “Япон дууг хэн сайн дуулах вэ” уралдаан болж өнгөрлөө. Японы нэрт хөгжмийн зохиолч Эндо Минорүгийн үүсгэн байгуулсан “Эндо Минору” сангийн санаачилгатайгаар хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын үүсгэн байгуулсан “Жанцанноров сан”, Нийслэлийн боловсролын газар, Монголын хүүхдийн ордон хамтран зохион байгуулсан юм. Уралдааны нэгдүгээр шатанд ерөнхий боловсролын сургуулийн 317, хоёрт 36, гуравдугаар шатанд 15 сурагч тус тус шалгаран оролцжээ. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, “Эндо Минору” дуу хөгжмийг хөгжүүлэх сангийн тэргүүн Хиромаса Идэ нар уралдааны сүүлийн шалгаруулалтыг ирж үзэж Монголын хүүхэд багачууд Японы дуу хуураас хэрхэн суралцаж өөрийн болгон эзэмшсэнийг хараад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн аж. Уралдааны нэгдүгээр байрт 48 дугаар сургуулийн долдугаар ангийн сурагч Э.Сарангоо шалгарсан бол удаахь байруудад 14 дүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагч Д.Сүхбат, 40 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Б.Дөлгөөн нар шалгарсан байна. Шалгаруулалтын үеэр Нийслэлийн боловсролын газрын “Амжилт” медалиар 18 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагч М.Анхбаяр, Эрдмийн далай сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б.Сайнзаяа нар шагнуулжээ.
А.Цагаан
0 Сэтгэгдэл
























