ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Иргэд орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгохыг дэмжиж байна
Н.ТҮВШИН
Энэ жил зах зээл дээр борлогдоогүй байгаа орон сууцны тоог 30 гаруй мянга байна хэмээн тооцоолж буй билээ. Ипотекийн зээлийн хүүг найман хувь болгож хугацааг 30 хүртэл жил болгоно хэмээн Засгийн газраас шийдвэрлээд хоёр жил гаруйн хугацаанд нийт 70 гаруй мянган өрх энэ зээлд хамрагдсан гэдгийг албаныхан хэлдэг. Тэгвэл өнөөдрийн зах зээл дээр байгаа орон сууцыг хэн худалдаж авах вэ. Иргэд орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг төлөөд зээлд хамрагдах боломж байгаа юу. Засгийн газраас энэ оны дундаас зээлийн урьдчилгаа 30 хувиа төлөх боломжтой иргэд нь орон сууцаа авчихсан учраас өнөөдөр энэ хувийг бууруулахгүй бол орон сууц борлогдох боломжгүй гэж үзсэн юм.
Зээлийн урьдчилгааг 10 хувь болгох санал дэвшүүлж, ажил хэрэг болох тун дөхсөн ч одоогоор хэрэгжүүлэх процедур дээрээ гацчихаад байгаа. Тиймээс www.assa.mn сайтаас орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгох нь иргэдэд үнэхээр хэрэгтэй байгаа юу гэдгийг сонирхон өнгөрсөн долоо хоногт зургаан өдрийн турш санал асуулга явууллаа. Энэ хугацаанд сайтад нийт 150 гаруй мянган иргэн хандсан ч тэдний 30-аад хувь нь судалгаанд оролцжээ. Судалгаанд оролцсон иргэдийн 74,6 хувь нь зээлийн урьдчилгааг 10 хувь болгох нь зүйтэй гэж үзсэн бол 18 хувь нь 30 хувь хэвээр хадгалах нь зөв гэжээ. Харин 2,8 хувь нь зээлийн урьдчилгаа 20 хувь байх ёстой гэж үзсэн бол 4,4 хувь нь надад хамаагүй гэж хариулсан байна.

0 Сэтгэгдэл