ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Метан хий боловсруулха төсөлд хамтран ажиллахаар боллоо
Улаанбаатар хотноо болсон Монгол-Германы Эдийн засгийн хорооны хуралдааны үеэр Монгол Улсын ЭХЯ, ХБНГУ-ын Туссен группын хооронд Метан хий боловсруулах төсөлд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель 2011 онд Монгол Улсад айлчлах үеэр нүүрс боловсруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцсон. Айлчлалын дараа Засгийн газар хоорондын ажлын хэсэг байгуулагдаж, Германы Засгийн газраас Туссен группыг нүүрс боловсруулах чиглэлд ажиллах компаниар тодруулсан.
2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д айлчлахад “Нүүрс шингэрүүлж түлш үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх тухай”, “Эрдэс баялаг, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон "Tyssen Krupp"-ийн санамж бичигт Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яамны болон "Tyssen Krupp"-ийн удирдлагууд гарын үсэг зурсан юм.
Нүүрс боловсруулж нийлэг байгалийн хий /метан/ гаргах үйлдвэрийг байгуулах талаар санамж бичиг зурах талаар яригдаж байсан боловч байгалийн хийн хангамжийн талаар Монгол Улсын байдал тодорхойгүй байгаагаас хойшлогдсоор ирсэн билээ.
Энэ онд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, байгалийн хий, метаны хангамжийн талаарх зохицуулалттай болсонтой холбогдуулан ийм үйлдвэрийг байгуулах нөхцөл боломж бүрдэээд байна.
Туссен групп нь нүүрс боловсруулж, нийлэг байгалийн хий /метан/ гаргах байгальд ээлтэй технологийг эзэмшдэг дэлхийн тэргүүлэгч компани бөгөөд ХБНГУ-ын олон нийтийн топ 30 компаний нэг юм.
Монгол Улсын хувьд байгалийн хийн нөөцийг бүрдүүлэх нэг хувилбар нь нүүрсийг боловсруулах замаар байгалийн хийг гарган авч, хангах явдал юм.
Санамж бичигт Туссен групп нь судалгаа, ТЭЗҮ боловсруулах, мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэх ажлыг өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, ЭХЯ нь зөвшөөрөл олгох, үйлдвэр барих орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төсөл хэрэгжүүлэх Монголын талын компанийг сонгож өгөх, хоёр тал хамтран үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалтыг босгоход идэвх гарган ажиллахаар тусгаж байгаа болно.
Улаанбаатар хотноо болсон Монгол-Германы Эдийн засгийн хорооны хуралдааны үеэр Монгол Улсын ЭХЯ, ХБНГУ-ын Туссен группын хооронд Метан хий боловсруулах төсөлд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель 2011 онд Монгол Улсад айлчлах үеэр нүүрс боловсруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцсон. Айлчлалын дараа Засгийн газар хоорондын ажлын хэсэг байгуулагдаж, Германы Засгийн газраас Туссен группыг нүүрс боловсруулах чиглэлд ажиллах компаниар тодруулсан.

0 Сэтгэгдэл