ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Тайваньд Монголын Соёл амралтын хүрээлэн байгуулна
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Тайванийн “Сан Ши” аялал жуулчлалын компанийн ерөнхийлөгч Чэнь Хонг Фу, Тайванийн Төмөрлөгийн үйлдвэрийн бизнесийн газрын дэд захирал Чэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Улаанбаатар, Тайванийн хамтын ажиллагаа хөгжиж байгаад таатай байна. Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд "Тайванийн Үндэсний "Хааны ордон" музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” номын нээлт болсон. Энэхүү музейд Монгол Улсын түүхтэй холбогдолтой олдворууд их байдаг нь сайхан хэрэг. Цаашид Улаанбаатар Тайвань хоёр олон салбарт тэр дундаа аялал жуулчлалын салбарт түлхүү хамтран ажиллах болно” гэлээ.
Тайванийн “Сан Ши” аялал жуулчлалын компанийн Ерөнхийлөгч Чэнь Хонг Фу Тайваньд “Монголын Соёл амралтын хүрээлэн”-г байгуулах сонирхолтой байгаа бөгөөд уг ажилд нийслэлийн туслалцаа хэрэгтэй байгаа гэдгээ уламжиллаа. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Монгол Улсын түүх соёл, ёс заншлыг илтгэсэн сайхан газар байгуулах гэж байгаад талархаад Улаанбаатар хотын захиргаанаас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Тайванийн “Сан Ши” аялал жуулчлалын компанийн ерөнхийлөгч Чэнь Хонг Фу, Тайванийн Төмөрлөгийн үйлдвэрийн бизнесийн газрын дэд захирал Чэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Улаанбаатар, Тайванийн хамтын ажиллагаа хөгжиж байгаад таатай байна. Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд "Тайванийн Үндэсний "Хааны ордон" музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” номын нээлт болсон. Энэхүү музейд Монгол Улсын түүхтэй холбогдолтой олдворууд их байдаг нь сайхан хэрэг. Цаашид Улаанбаатар Тайвань хоёр олон салбарт тэр дундаа аялал жуулчлалын салбарт түлхүү хамтран ажиллах болно” гэлээ.
Тайванийн “Сан Ши” аялал жуулчлалын компанийн Ерөнхийлөгч Чэнь Хонг Фу Тайваньд “Монголын Соёл амралтын хүрээлэн”-г байгуулах сонирхолтой байгаа бөгөөд уг ажилд нийслэлийн туслалцаа хэрэгтэй байгаа гэдгээ уламжиллаа. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Монгол Улсын түүх соёл, ёс заншлыг илтгэсэн сайхан газар байгуулах гэж байгаад талархаад Улаанбаатар хотын захиргаанаас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
0 Сэтгэгдэл
























