ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Бруцеллёзоос сэргийлэх зөвлөмж
Дэлхий дээр мал амьтнаас хүнд халдварладаг 212 өвчин бүртгэгдсэн байна.
Манай улсад бруцеллёз, АЦХаХ, цусан суулга, хулгана тахал, ям, тарваган тахал, боом, галзуу, хачгаар дамжих халдварууд, бэтэгтэх, цагаан хорхойтох зэрэг 30 шахам өвчин бүртгэгдсэн байдаг. Мал амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс манай орны нөхцөлд хамгийн олонтоо тохиолддог нь бруцеллёз юм.
Бруцеллёз өвчтэй хонь, ямаа, үхэр, тэмээ, цаа буга, гахай зэрэг амьтадаас хүнд халдварладаг бөгөөд ихэвчлэн бог, бод малын бруцеллёз өвчин үүсгэгч нянгууд хүний өвчлөлийн шалтгаан болдог.
Эдгээр нянгууд буур, бух, хуц, ухна, бодон зэрэг бруцеллёз өвчтэй эцэг мал, амьтны үрийн шингэн, эх мал, амьтны төлийн ус, хаг, сүү, баас, шээс зэргээр ялгарч хүнс, ус, хөрс, орчныг бохирдуулдаг.
Хүний биед бруцеллёзын нян гэмтсэн арьс салст болон хоол бoловсруулах зам, амьсгалын замаар орж халдварлана. Хүнээс хүнд халдварлах нь ховор. Бидний судалгаагаар тухайн жилд бруцеллёзоор өвчлөгсдийн 60 гаруй хувь нь төл хүлээж авах үед бог малаас халдвар авсан байдаг.
Бруцеллёзын үед толгой өвдөх, ядарч сульдах, сэтгэл санаа хямрах, үдээс хойш, орой халуурах, шөнө хөлрөх, толгой, яс, булчин, ууц нуруу өвдөх, хүзүү, суганы тунгалгийн булчирхайнууд хөндүүрлэхгүй томрох, хааяа арьсанд цусархаг тууралтууд гарах зэрэг нийтлэг шинжүүд илэрдэг, манай улсад 66% нь архаг үедээ эмнэлэгт үзүүлж байна.
Өвчлөгсдийн 83 % малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд, малчдын хүүхдүүд байна. 64% эмэгтэйчүүд, 6,8% хүүхдүүд, 86% нь 15-55 насны хөдөлмөрийн насны иргэд байгаа юм.
Урьдчилан сэргийлэх зөвлөмж:
Малтай айл, өрх мал аж ахуйн нэгж байгууллагууд эцэг мал, охин төлөө жил бүр бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулж вакцинжуулах, өвчилсөн малыг тусгаарлах, хэрэгцээлэх
Төл хүлээн авах, ялангуяа бэрхшээсэн төл гардах үед заавал амын хаалт, хормогч, резинин бээлий зэрэг хөдөлмөр хамгааллын хувцас өмсөх, малын эхэс, зулбадасыг нүхэнд булж устгахдаа хөдөлмөр хамгааллын хувцас ба 20%-ын хлорын шохойн уусмал, дэгээ зэргийг ашиглах, мөн мал саах, ноослох, өтөг бууц цэвэрлэх, арьс шир бэлтгэх, хэрэгцээлэхдээ хөдөлмөр хамгааллын хувцас өмсөх, дараа нь гараа савантай халуун усаар тогтмол угааж занших.
Мал, амьтны түүхий сүү, цөцгий, мах, элэг, зээрийн цус, чонын мах, тарваганы мах зэргийг сайн боловсруулж, чанаж хэрэглэх, бруцеллёзын шинжилгээгүй бог, бод малын түүхий сүүг аль болохоор амтлахгүй, хэрэглэхгүй байх.
Малын өтөг бууцыг дулааны улиралд овоолох, хатаах, сийрэгжүүлэх, 20% – ийн хлорын шохойн уусмалаар ариутгах. Мал бруцеллёзтой нь шинжилгээгээр батлагдсан тохиолдолд ил задгай усыг буцалгаж хэрэглэх.
Бруцеллёзын сэжиглэх шинж тэмдэг илрэх, халуурах, хөлрөх, толгой, үе, мөч, нуруугаар өвдөх, булчирхай томрох, ядрах, хоол унданд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид эрт үзүүлж шинжилгээнд орох, малчид , м.а.а-ийн мэргэжилтнүүд, энэ өвчний эрсдэл бүхий хүмүүс жилд 1-2 удаа сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж үзүүлж байх нь зүйтэй.
Дэлхий дээр мал амьтнаас хүнд халдварладаг 212 өвчин бүртгэгдсэн байна.Манай улсад бруцеллёз, АЦХаХ, цусан суулга, хулгана тахал, ям, тарваган тахал, боом, галзуу, хачгаар дамжих халдварууд, бэтэгтэх, цагаан хорхойтох зэрэг 30 шахам өвчин бүртгэгдсэн байдаг. Мал амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс манай орны нөхцөлд хамгийн олонтоо тохиолддог нь бруцеллёз юм.

0 Сэтгэгдэл