ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Гарын арьс хуурайшвал
Хүний биеийн 70% уснаас бүрддэг гэдгийг хүн бүр л мэддэг болсон. Тиймээс ус чийг дутагдсанаас болж арьс хуурайшдаг. Арьс хуурайших нь зөөлөн толигор байдал нь алдагдаж, үрчлээ үүсч эхэлдэг тул байнга арчлах хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүд бид үргэлж л аяга таваг угаагч, угаалгын нунтаг хэрэглэдэг учраас гарны арьс илүү ихээр гэмтэж, хуурайшдаг. Тиймээс гарныхаа арьсыг толигор зөөлөн болгох аргыг та бүхэндээ хүргэж байна.

1. Эрт хөгширч хуурайшвал
Гарандаа ургамлын тусгай ялангуяа оливын тос түрхэж иллэг хийж байх хэрэгтэй. Мөн 3:1 харьцаатай оливын тос, зөгийн балны хольц бэлдэж түрхсэн ч болно. Ийм маскийг долоо хоногт хоёр удаа шөнө унтахын өмнө тавьбал тун удалгүй гарын арьс хэрхэн зөөлөн сайхан болж буйг та анзаарах болно.
2. Хэрэв хагарч сайртвал яах вэ
Гарын тань арьс хэт хуурайшиж, хагараад байвал исгэсэн байцаа шинэхэн төмсний шүүстэй усанд дүрэх хэрэгтэй. Жижигхэн түмпэнтэй бүлээн усанд төмс болон исгэсэн байцаагаа ижил хэмжээтэй хийгээд түүндээ 15 - 20 минут дүрээрэй. Дараа нь зөөлөн алчуураар арчаад, тослог тэжээлийн тос түрхэж өгнө.
3. Ургамлын ханд бэлтгэ
Гарынхаа арьсыг чангаруулж, үрчлээг арилгахад ургамлын хандтай халуун бүлээн усанд дүрж байлгах нь хамгийн тустай байдаг. Тухайлбал:
Хоолны хоёр халбагаар бамбайн /валериана/ үндэсний жижиглэсэн хэсгийг хоёр стакан буцалсан усанд хийж 20 минутын турш хандалсны дараа шүүнэ. Дараа нь хандтай усны температур 40 - 45 хэм болоход 15-20 минут хэртэй гараа дүрж байлгаарай.
Балжингармын ханд
Балжингармын цэцэгнээс хоолны хоёр халбага авч мөн л хоёр стакан буцалсан усанд хийгээд хандалж хөргөнө. Хандалсан усны температур 40 -45 хэмд хүрмэгц 15-20 минут гараа дүрнэ. Энэ арчилгааг та хүссэн үедээ, гэртээ хийж болио шүү дээ.

0 Сэтгэгдэл