ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Гэр хорооллын 109 га талбайд 7241 хүн амыг хамруулсан газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаа хэрэгжиж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.БатҮүл гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд барилгын компаниудын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.

Гэр хорооллын орон сууцжуулах төслөөс иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 77,260 иргэнийг хамруулсан 2 744 удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулж, 21,983 иргэнийг хамруулсан 1 099 Иргэдийн бүлэг байгуулж, хамтран ажиллаж байгаа юм байна.
“Газар шинэчлэн зохион байгуулах” гэдэг нь иргэн болон аж ахуйн нэгжүүд өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтад шаардлагатай газрыг хувь нийлүүлэн гаргаж орчин нөхцөлөө сайжруулах үйл ажиллагааг тэдний хүсэлт, оролцоо, шийдвэрт үндэслэн төсөл болгон хэрэгжүүлэхийг хэлдэг.
Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн мэдээгээр, Чингэлтэй дүүргийн 17-р хороо, СХД-ийн 11-р хороо, Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Баянзүрх дүүргийн 27-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Баянзүрх дүүргийн 19-р хороо, Хан-Уул дүүргийн 9-р хорооны нийт 109 га талбайд 7 241 хүн амыг хамруулсан иргэдийн түр зөвлөл наймыг байгуулж, газар шинэчлэн зохион байгуулах замаар орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Эдгээр иргэдийн ихэнх нь инженерийн шугам сүлжээнд холбогдож амины орон сууц барих санал ирүүлсэн бол газраа тохирсон үнээр худалдах, эсвэл шууд орон сууцаар солих иргэд ч бас цөөнгүй байгаа аж. Тиймээс иргэн тус бүрээс санал авч тухайн нэгж талбарт амины орон сууц, нийтийн орон сууц гэх маягаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт хийж байгаа юм байна.
Тиймээс Нийслэлийн Засаг дарга орон сууц, барилгын компаниудын удирдлагуудтай уулзаж энэхүү төсөлд хамтран ажиллахыг уриаллаа. Түүнчлэн иргэд бол та бүхэнд ажил олгогчид. Тиймээс иргэдийн сонгосон компани нь иргэдийн хүсэж байгаа төлөвлөлтийн дагуу ажлаа хийх ёстой. Харин хот шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг хуулийн дагуу олгох болно гэдгийг онцлов.

0 Сэтгэгдэл