ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Эмч нар илүү цагийн хөлсөө авна
Төсөв хүндрэлтэй байгааг дээр дооргүй мэдэж буй. Ялангуяа ирэх жилийн төсвийг боловсруулахдаа бүсээ нэлээн чангалсан гэдгийг Сангийн сайд Б.Болор хэлж буй. Гэвч тэрээр зөвхөн гишүүд сайд засаг дарга нарын цалинг 30 хувиар бууруулна бусад төрийн албан хаагчийн цалинд гар дүрэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Харамсалтай нь энэ долоо хоногийн эхний өдөр эмч нар хэвлэлийнхэнд хандахдаа төсвийн хэмнэлт нэрээр халдварт, сүрьеэ, сэхээн амьдруулах тасаг зэрэг хүнд хортой нөхцөлд ажилладаг эмнэлгийн ажилтнуудыг цалинг хасах шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн.

Салбарын сайддаа ч энэ асуудлыг тавьж, яаралтай шийдвэрлэх шаардлага хүргүүлээд байсан юм. Тэгвэл өчигдөр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба болон Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар нар мэдээлэл хийсэн юм. Эрүүл мэндийн сайдын хэлснээр 2010 оны Эрүүл мэндийн сайдын тушаалаар хүнд хортой нөхцөлд ажилладаг эмч, ажилчдын цалин дээр 50 хувийн нэмэгдэл олгохоор болсон ч өнгөрсөн хугацаанд огт хэрэгжээгүй бөгөөд нэг ч эмч сувилагч асрагч энэ мөнгийг аваагүй аж. Тиймээс энэ тушаалыг Г.Шийлэгдамба сайд хүчингүй болгож, хүнд нөхцөлд ажилладаг эмч, эмнэлгийн ажилтанд цалингийн нэмэгдлийг 20 хувиар олгох тушаалыг дангаар хэрэгжүүлэхээр болсон байна. Тэрээр “Засгийн газрын 2012 оны тогтоолын дагуу эрүүл мэндийн ажилтанд олгодог мөнгөн урамшууллыг цаашид хэвээр өгнө. Мөн 1997 онд төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор эдгээр хүмүүсийн цалингийн нэмэгдэл урамшуулал зохицуулагдах нь хэвээр байгаа. Тийм учраас 123 дугаар тушаалыг хүчингүй болгосонтой холбогдуулж нэмэгдэл урамшуулал нь ямар нэг байдлаар буурах тухай асуудал байхгүй гэдгийг баттай хэлье. Бид эмч эмнэлгийн ажилтны илүү цагийн нэмэгдлийг олгоход дутагдсан 52 сая төгрөгийг яамны төсвөөс гаргаж, төсвийн эрх нээгдэхээр шилжүүлнэ. Эмч сувилагч, асрагч зэрэг хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс нь илүү цагийнхаа хөлсийг авах нь зүй ёсны хэрэг. Харин удирдах албан тушаалынхан илүү цагийн мөнгийг өөртөө тооцож авах ёс зүйн хэм хэмжээ байхгүй” хэмээн хэлэв.
Ийн салбарын яам болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас ойлголцож чадсан ч зарим эмнэлгийн удирдлагын зүгээс эмч нартаа мэдэгдэл өгсөөр байгааг Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар хэлээд “Өнөө өглөө Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасгийн эмч нарын цалин хасна гэсэн мэдэгдлийг дарга нь өгсөн гэж байсан. 384 тоот тушаалтай холбогдуулан эмч эмнэлгийн ажилтны цалин хөлсийг хүрсэн төвшингөөс нь бууруулахгүй байх талаар ЭМСЯ болон салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос байгуулсан гэрээний заалтад салбарын яам ҮЭ хоёр байр суурь нэг байгаа гэдэг тохиролцолд хүрсэн. Тиймээс энэ гэрээг нэг ч эмнэлгийн байгууллага зөрчих ёсгүй гэдгийг Эрүүл мэндийн байгууллагыг удирдаж байгаа удирдах албан тушаалтнуудад албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

0 Сэтгэгдэл