Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
70-аас дээш настай гурван хүн нэр дэвшиж байна
УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлсэн 11 нам, хоёр эвслээс болон бие дааж нийт 544 нэр дэвшигч албан ёсоор бүртгэгдэж нэр дэвшигчийн үнэмлэх аваад байна.
Үүнээс  354 нэр дэвшигч   сонгуулийн 26 тойрогт, 190 нэр дэвшигч намын жагсаалтаар тус тус нэр дэвшиж сонгуульд оролцох ажээ. Тэдгээрээс 26 нэр дэвшигч бие дааж байгаа бөгөөд нийт нэр дэвшигчдийн  174  нь эмэгтэй байна. Нэр дэвшигчдийн дотор хамгийн өндөр настай буюу 70 ба түүнээс дээш настай гурван хүн байна. Хамгийн залуу нь 26 настай нэр дэвшигч  сонгуульд оролцох эрх авчээ.
Энэ удаагийн сонгуулиас илүү олон нэр дэвшигчтэй  сонгууль бол 2000 оных байв.  Тэр сонгуульд 13 нам, 3 эвсэл оролцож 602 нэр дэвшигчтэй байжээ. 1992 оны УИХ-ын сонгуулийн зардал 21 сая төгрөг байсан байна. Хамгийн олон бие даагчтай сонгууль 2008 оных байжээ. 45 хүн бие дааж оролцсон байна.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн  нэрийн жагсаалтыг  хуульд заасан хугацаанд нь буюу маргааш нийтэд мэдээлэх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан