ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Асадынхан амжилт олж байна
ОХУ-ын агаарын цохилтын дараа Ливаны “Хезболла” байгууллагын босогчдын дэмжлэгээр Сирийн хүчин босогчидтой амжилттай тэмцэж байна. Идлиб, Хама, Латакиа мужид Засгийн газрын хүчний ажиллагаа ихээхэн ахицтай байна.

Өнгөрсөн 24 цагт “Лалын улс” бүлэглэлийн байрлалыг голчлон чиглэсэн агаарын 60 гаруй цохилтыг Сирид өглөө гэж ОХУ мэдэгдсэн боловч уг ажиллагаа Засгийн газрын хүчин болон “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж байгаа Засгийн газрыг эсэргүүцэгч босогчдод хүчтэй нөлөөлсөн гэж үзжээ.
Сирийн нийслэл Дамаск хотыг Алеппо зэрэг бусад томоохон хоттой холбодог хурдны замын ойролцоо байлдааны ажиллагаа эрчимтэй өрнөж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Башар аль-Асадын хүчин Идлиб дэх босогчдыг устгах зорилготой байна.
ОХУ-ын цэргийн ажиллагаа эхлэхээс өмнө босогчдын эвсэл Идлиб мужийг эзлэн авч, Асад болон түүний түшиц газарт заналхийлж, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд саад учруулж байсан гэж “ВВС”-гийн Арабын асуудал хариуцсан редактор Себастьян Ашер мэдээлжээ.

0 Сэтгэгдэл