УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Аугаа бүхэн эндээс эхэлнэ”
Арвис бүрэн дунд сургууль Монголд анх удаа Манлайллын олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү сургуулийн шинэчлэлийн хөтөлбөрийг АНУ-ын ФранклинКови компани 2009 оноос анх хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 35 орны 2400 сургуульд үр дүнтэй хэрэгжиж байна. Уг хөтөлбөр нь боловсролын зөвлөх, ахмад багш нар, бизнесийн лидерүүдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлж буй сургуулиудын амжилт өдрөөс өдөрт өсөж байгаа юм.
“Аугаа бүхэн эндээс эхэлнэ” уриатай сургуулийн шинэчлэлийн олон улсын хөтөлбөрт монгол сургууль нэгдлээ. Арвис дунд сургууль өнгөрсөн хавраас тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангаж эхэлсэн бөгөөд ФранклинКови компанийн боловсролын салбарын олон улсын зөвлөх багш Элла Бьорнсдоттир тус сургуультай танилцаж, сургуулийн багш, ажилчид анхан шатны сургалтад хамрагдсан билээ. Арвис бүрэн дунд сургууль тус хөтөлбөрийг гурван жил хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр Гэрэлт Цамхаг Магадлан Итгэмжлэлийг авах юм. Ингэснээр хүүхэд бүрийн сурлага сайжирч, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, багш эцэг эх, сургуулийн удирдлага хамтран ажиллах гэдгээс эхлээд давуу талууд гарна. Хамгийн гол нь хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх, тэр дундаа 7-12-р ангийн сурагчид хичээлийг англи хэл дээр судална.

0 Сэтгэгдэл