ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид нэгнийгээ хөнөөжээ
Ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн төрийн цагдаагийн алба хаагчид нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид салхинд гарч амрахаар амралтын газарт очсон байна. Улмаар хоорондоо маргалдаж, нэг алба хаагч харамсалтайгаар амиа алджээ. Тиймээс нэгнийхээ аминд хүрсэн гэх алба хаагчийг саатуулан, хэргийг УМБГ-т шалгаж эхэлсэн байна.
Бид мэдээллээ баталгаажуулах үүднээс албаны эх сурвалжаас тодруулахад "Хэрэг энэ сарын 9-10-нд шилжих шөнө гарсан. Цагдаагийн алба хаагчид ажлын бус цагаар Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт амрахаар очсон байгаа юм. Улмаар нэг алба хаагч харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Уг хэргийн улмаас 1975 онд төрсөн Х нас барсан. Харин хэргийг үйлдсэн гэх 1985 онд төрсөн Ө гэгчийг саатуулан шалгаж байна. Хэргийг УМБГ-т шалгаж байгаа. Мөн ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэст шалгаж эхэлсэн. Өнөөдөр ЦЕГ-ын даргын зөвлөл ээлжит бусаар хуралдаж, Дотоод хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ. Улмаар тухайн хэрэг үйлдсэн алба хаагчид ямар хариуцлага тооцохыг шийднэ. Мэдээж үйлдсэн эрүүгийн хэрэгт нь хуулийн дагуу прокурорын байгууллагын хяналт тавин, УМБГ-т шалгаж байгаа" гэх тайлбарыг өгсөн юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн маргалдсан алба хаагчид хоорондоо өс хонзонгийн сэдэл болон ямар нэгэн таарамжгүй харилцаа байгаагүй аж. Харин тухайн өдөр хоорондоо маргалдаж, гар зөрүүлсэнээс нэг нь амиа алдсан гэж эх сурвалж мэдээлж байна.
Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид нь хэрэг шалгаж, мөрддөггүй бичиг хэргийн ажил хийдэг оффисийн ажилчид аж. Юутай ч тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчид нэгнийхээ аминд хүрсэн нь нийгэмд багагүй цочрол үүсгэж байна. Хэргийг УМБГ-т шалгаж байна. Шалгалтын дараа цагдаагийн алба хаагч нэгнийхээ аминд санаатай хүрсэн үү, санамсаргүй байдлаар хүрсэн үү гэдэг нь тодорхой болно.
http://www.zaluu.com/ Б.ЧИМЭГ
Ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн төрийн цагдаагийн алба хаагчид нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид салхинд гарч амрахаар амралтын газарт очсон байна. Улмаар хоорондоо маргалдаж, нэг алба хаагч харамсалтайгаар амиа алджээ. Тиймээс нэгнийхээ аминд хүрсэн гэх алба хаагчийг саатуулан, хэргийг УМБГ-т шалгаж эхэлсэн байна. Бид мэдээллээ баталгаажуулах үүднээс албаны эх сурвалжаас тодруулахад "Хэрэг энэ сарын 9-10-нд шилжих шөнө гарсан. Цагдаагийн алба хаагчид ажлын бус цагаар Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт амрахаар очсон байгаа юм. Улмаар нэг алба хаагч харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Уг хэргийн улмаас 1975 онд төрсөн Х нас барсан. Харин хэргийг үйлдсэн гэх 1985 онд төрсөн Ө гэгчийг саатуулан шалгаж байна. Хэргийг УМБГ-т шалгаж байгаа. Мөн ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэст шалгаж эхэлсэн. Өнөөдөр ЦЕГ-ын даргын зөвлөл ээлжит бусаар хуралдаж, Дотоод хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ. Улмаар тухайн хэрэг үйлдсэн алба хаагчид ямар хариуцлага тооцохыг шийднэ. Мэдээж үйлдсэн эрүүгийн хэрэгт нь хуулийн дагуу прокурорын байгууллагын хяналт тавин, УМБГ-т шалгаж байгаа" гэх тайлбарыг өгсөн юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн маргалдсан алба хаагчид хоорондоо өс хонзонгийн сэдэл болон ямар нэгэн таарамжгүй харилцаа байгаагүй аж. Харин тухайн өдөр хоорондоо маргалдаж, гар зөрүүлсэнээс нэг нь амиа алдсан гэж эх сурвалж мэдээлж байна.
Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид нь хэрэг шалгаж, мөрддөггүй бичиг хэргийн ажил хийдэг оффисийн ажилчид аж. Юутай ч тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчид нэгнийхээ аминд хүрсэн нь нийгэмд багагүй цочрол үүсгэж байна. Хэргийг УМБГ-т шалгаж байна. Шалгалтын дараа цагдаагийн алба хаагч нэгнийхээ аминд санаатай хүрсэн үү, санамсаргүй байдлаар хүрсэн үү гэдэг нь тодорхой болно.
http://www.zaluu.com/ Б.ЧИМЭГ
0 Сэтгэгдэл
























