ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Ганаа, Мээдээ хоёрын халз тулаан үргэлжилсээр
“Камертон” хамтлагийн ахлагч Д.Болдыг “ULAANBAATAR FITNESS”-д хичээллэдэг гэдгийг түүний фэнүүд нь андахгүй. Тэгвэл тус хамтлагийн Ганаа, Мээдээ хоёр ч гэсэн бие бялдартаа анхаарал хандуулахаар болж тус төвд хичээллэж эхэлжээ. Ингэхдээ хоорондоо сарын хугацаанд хэн нь түрүүлж арван кг хасахаа үзэхээр “Өөхийг хашраая” нэртэй илүүдэл жингээсээ салах ширүүн халз тулаанд нэг нэгийгээ дуудсан байна. Сая сая төгрөгийн бооцоо тавьсан болохоор хэн нь илүү их жин хаясан нь хоёр сая төгрөгийн эзэн болох гэнэ.

Хэрвээ сарын дараа хүссэн жингээ хасч чадахгүй бол бооцооны мөнгөө тус фитнесс төвд хандивлахаа амалсан байна. Харин энэ талаар сонссон фэнүүд нь тэдний хэн нь түрүүлэх талаар бяцхан хэлэлцүүлэг өрнүүлж хоорондоо бооцоо хүртэл тавьж амжсан бол зарим нь “Шинжлэх ухааны үүднээс өөхний эс их байх тусам жин хасах оролдлого хийхээр өөхний эсүүд тархинд дохио өгч, өлсөлтийн төвийг идэвхжүүлдэг. Хэр шаргуу хасах гэж оролдоно, тэр чинээгээр өлсөнө. Улмаар сэтгэл зүйн хувьд өлсөлтөө дийлж болих цагт өмнө нь иддэгээсээ их иднэ. Тэгэхээр ийм жинтэй хүн нэг сарын дотор 10 кг жин хасч чадахгүй” зэргээр Л.Ган-Эрдэнэд сэтгэл зүйн цохилт хүртэл өгчээ.

0 Сэтгэгдэл