ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хуучин дипломатууд АСЕМ-д хувь нэмрээ оруулж болно
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тус яаманд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан үе үеийн ахмадуудаа өчигдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад 160 гаруй ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд Л.Пүрэвсүрэн сайд салбарын бодлого, үйл ажиллагаа, хийж буй ажлынхаа талаар танилцуулж, тэдний туршлага, санал сэтгэгдлийг сонссон гэж Гадаад хэргийн яамнаас мэдээлэв.
Л.Пүрэвсүрэн сайд “Ахмадууд та бүхэн төрийнхөө алтан аргамжааг бөхөлж, орчин цагийн дипломат албыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, улс орныхоо гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оюун ухаан, мэдлэг чадвар, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн. Гадаад хэргийн яам, түүний системийн байгууллагуудын хамт олон улс орны гадаад бодлогын салбарт та бүхнийхээ эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлж буй. Бид даяаршлын эрин үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай Монгол Улсын тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөтгөн хөгжүүлэх, гадаад харилцааны эдийн засгийн үр өгөөжийг улам бүр дээшлүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах, хилийн чанад дахь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, олон улс, бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны бүтцэд идэвхтэй оролцох чиглэлээр идэвхийлэн ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байна” гэсэн байна. Мөн 2014 оны аравдугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гарсан.
Энэхүү чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулахын тулд Засгийн газрын хэмжээнд онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд ГХЯ-ны хүлээх үүрэг, хариуцлага өндөр байх учраас ахмадуудын санаа сэтгэгдлийг сонсч, хамтран ажиллах боломжтой талаар дуулгасан байна.

0 Сэтгэгдэл