Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралд ирсэнгүй


Сүхбаатар дүүргийн шүүх өчигдөр 10:00 цагт МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга асан Д.Дуламсүрэн, “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч асан До.Чулуунбаатар, “Helon Company Ltd”, “Great global international” компанийн захирал Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр товлосон. Гэвч шүүгдэгч Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа учир шүүх хурлыг сонгууль өнгөртөл хойшлуулж өгөх хүсэлтээ шүүхэд өгсөн гэнэ. Тэрээр шүүх хуралд ч ирсэнгүй. Тиймээс шүүх бүрэлдэхүүн Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг энэ сарын 21-нд 10:00 цагаас хэлэлцэхээр товлолоо.

Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна МАХН-ын гишүүд, дэмжигчид цуглаж, “Шүүх шударга ажилла”, “Шүүх улстөрчдөөс хараат бус ажилла” гэх мэт уриа лоозон барьж жагссан юм.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хамт гурван хүүхэд нь шүүх хуралд ирсэн. Түүнчлэн АНУ, Хонконгоос ирсэн ажиглагчид ч ирсэн байлаа. 
Улсын яллагч Е.Сагсай Н.Энхбаяр, До.Чулуунбаатар нарыг Эрүүгийн хуулийн бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн /150.3/, Д.Дуламсүрэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн /150.3, 163.2/,  Ж.Мягмаржаргалыг бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, мөрийтэй тоглосон /150.3, 243.2/ гэж буруутгаж байгаа.

Тэдний холбогдсон хэргийн тухай товчхон дурдахад, Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн нар “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонин, “Сүхбаатар” хэвлэх үйлдвэрийг хууль бусаар хувьчлахад оролцсон хэрэгт унаад буй. Харин Ж.Мягмаржаргалын хувьд Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад “Эрдэнэт” үйлдвэртэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээгээ биелүүлээгүй байж, дахин гэрээ байгуулж 3.3 мянга гаруй ам.доллар үйлдвэрээс завшсан хэрэгт холбогджээ. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан