ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт 4,4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Нийслэлд өнгөрсөн бямба гарагт 17:30 минутын орчим газар шилгээж хоёр удаа янз бүрийн хэмжээгээр иргэдэд мэдрэгдсэн байна. Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс 3,5 болон 4,4 магнитудын хүчтэй байсан гэж мэдээллээ. Баянзүрх дүүргийн Шархад орчмын Гүнжийн хагарал, Шар хоолойн ам гэдэг газарт илүүтэй буюу 4,4 магнитудын хүчтэй хөдөлсөн гэнэ.
Онцгой байдлын ерөнхий газарт иргэдэд ямар нэгэн хохирол учирсан талаарх мэдээлэл ирээгүй аж. Гэхдээ бямба гарагт Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газрын удирдлагууд, Одон орон, геофизик судлалын хүрээлэн газар хөдлөлийн тухай асуудлаар хуралдсан байна. Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхтэй зургаан бүс байдаг аж.
Мөн өнгөрсөн лхагва гарагт Баян-Өлгий аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Улаанхус сумын төвөөс баруун хойд зүг 114 км-ийн зайтай газарт 4,2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ үеэр ямар нэг байдлаар ноцтой хохирол учраагүй гэж Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс мэдээлжээ.
Нийслэлд өнгөрсөн бямба гарагт 17:30 минутын орчим газар шилгээж хоёр удаа янз бүрийн хэмжээгээр иргэдэд мэдрэгдсэн байна. Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс 3,5 болон 4,4 магнитудын хүчтэй байсан гэж мэдээллээ. Баянзүрх дүүргийн Шархад орчмын Гүнжийн хагарал, Шар хоолойн ам гэдэг газарт илүүтэй буюу 4,4 магнитудын хүчтэй хөдөлсөн гэнэ. Онцгой байдлын ерөнхий газарт иргэдэд ямар нэгэн хохирол учирсан талаарх мэдээлэл ирээгүй аж. Гэхдээ бямба гарагт Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газрын удирдлагууд, Одон орон, геофизик судлалын хүрээлэн газар хөдлөлийн тухай асуудлаар хуралдсан байна. Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхтэй зургаан бүс байдаг аж.
Мөн өнгөрсөн лхагва гарагт Баян-Өлгий аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Улаанхус сумын төвөөс баруун хойд зүг 114 км-ийн зайтай газарт 4,2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ үеэр ямар нэг байдлаар ноцтой хохирол учраагүй гэж Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс мэдээлжээ.
0 Сэтгэгдэл
























