Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Хилийн чанад дахь санал хураалт маргаангүй хэвийн болсон гэлээ
Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа монголчууд 2012 оны УИХ-ын сонгуульд саналаа өгч дууслаа.  Саналын  хуудас бүхий сүүлчийн битүүмжилсэн сав АНУ-ын Вашингтон хотоос маргааш ирэх бөгөөд  хүлээн авсан бүх саналын хайрцгийг Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүлээлгэн өгнө. Энэ тухай  ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах  хамтарсан комиссын дарга Б.Батхишиг өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэд  Монгол Улсын түүхэнд анх удаа Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдэлж байгааг тэрээр онцлон тэмдэглэсэн юм. “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газартай 39 улсад  мөн тооны сонгуулийн салбар комисс байгуулагдаж тэдгээрт 188 хүн ажилласан. Санал өгөх насны монгол иргэдийн 4321 нь сонгуульд оролцохоо албан ёсоор бүртгүүлснээс  2779 буюу 65 хувь нь саналаа өгсөн. Сонгууль маргаан зөрчилгүй, хэвийн явагдсан” гэдгийг тэрээр цохон хэллээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан