ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Иргэн та 3000 төгрөгөөр тамхи худалдан авбал 30 төгрөгийг хотын албан татварт суутгуулна

УИХ-ын 2015 оны 06 сарын 19 өдрийн хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэлэлцэн баталсан бөгөөд энэхүү хуулийг өнөөдрөөс дагаж мөрдөж эхлэх юм. Тус хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн 4 төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан. Мөн нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан 0-1,0 хувийн хязгаарт багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална гэж заажээ. Тиймээс НИТХ-ын ээлжит 29-дүгээр хуралдаанаар нийслэлийн хотын албан татварыг хувь хэмжээг нэг хувь байхаар тогтоосон бөгөөд нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журмыг баталсан. Ингэснээр өнөөдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, амралтын газар, ресторан, баар гэсэн 4 төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас нэг хувийн албан татвар авах юм. Тодруулбал иргэн та 3000 төгрөгөөр тамхи худалдан авбал 30 төгрөгийг хотын албан татварт суутгуулна. Хотын албан татвараас бүрдсэн орлогыг хотын дэд бүтэц болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарцуулахаар хуульчилсан.

0 Сэтгэгдэл