УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Б.Батчимэг: Хүүхэлдэйнүүд ур хийц, дүр төрхөөрөө илүү байлаа
БНХАУ-ын Чинду хотод болсон Олон улсын хүүхэлдэйн театрын фестивалиас манай Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Ногоон дарь эх” бүтээлээрээ “Сайн уран бүтээл” цом хүртсэн билээ. Ингээд тус фестивальд Монголоо төлөөлж оролцсон багийн ахлагч Б.Батчимэгтэй цөөн хором ярилцлаа.
-Монголынхоо нэрийг гаргаж “Сайн уран бүтээл” цом хүртсэнд баяр хүргэе. Манай Хүүхэлдэйн театр юугаараа илүү, давуу байж чадсан бэ?
-Баярлалаа. Олон улсын хүүхэлдэйн театрын наадамд оролцож “Ногоон дарь эх” бүтээлээрээ энэ нэр хүндтэй шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Манай хүүхэлдэйнүүд ур хийц ерөнхий дүр төрхөөрөө илүү байсан л даа. Мөн хүүхдэд өгөх өгөөж өндөр гэсэн үнэлэлт авсан. Тоглолтдоо хүүхэлдэйн нэг жанрыг барилгүй бүтээсэн болохоор илүү давуу байж чадлаа.
-67 орны 101 тоглолт болсон гэсэн байх аа. Тоглолтуудыг үзэхэд юуг нь өөрийн театртаа тусгаж авмаар санагдаж байв?
-Орон, орны тоглолт өөр, өөрийн өнгө төрх, уламжлалаа хадгалсан байсан. Үүнээс хамгийн их таалагдсан нь Вьетнамын усан дээрх хүүхэлдэйнүүд, Хятадын хүүхэлдэйн тоглолтууд үнэхээр гайхалтай байлаа. Мөн Солонгосын цаасан цонх гэж уран бүтээл сонирхолтой байсан. Манай уран бүтээлчид хүүхэлдэй болгоныг үзэж, барьж аваад л тоглолт болгоныг “Энд тийм байна” үүнийг нь өөрсдөдөө тусгаж авбал манай тоглолт бүр гоё болно гэж ам уралдан ярьж байлаа.
Ер нь, хүүхэлдэйн урлагийг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудал хамгийн чухал байдаг. Энэ наадамд оролцохын тулд манай хүүхэлдэйн театрынхан хоёр жил орчмын өмнөөс бэлтгэсэн.
Гэтэл явах болоход улсаас авах төсвийг хассан. Харин Хулан дарга хөөцөлдөж байж шийдүүлж чадсан л даа. Хүүхэлдэйг дагаад дуу шум, гэрлийн маш том техник хэрэгсэлтэй байж сайн уран бүтээл гардаг. Тэр зүйлүүдээ бид шийднэ гэж бодож байна.
-Манай Хүүхэлдэйн театрын хөгжлийг бусад улсынхтай харьцуулахад ямар байна?
-Дэлхийн хөгжлөөс хоцорсон юм байхгүй байна билээ.
-Энэ наадамд оролцоход ямар шалгуур тавьж байсан бэ?
-Жилийн өмнө уран бүтээлийнхээ бичлэгийг явуулсан. Тэр шалгуурт нь тэнцээд биднийг урьсан. Манайх гол тоглолтоороо оролцсон. Бид өнгөрсөн сарын 31-нд Чинду хотын “Жиншиа” гэдэг театрт дарааллан хоёр удаа, энэ сарын 1-нд “ICH” паркт гурван удаа тоглоод ирлээ.
БНХАУ-ын Чинду хотод болсон Олон улсын хүүхэлдэйн театрын фестивалиас манай Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Ногоон дарь эх” бүтээлээрээ “Сайн уран бүтээл” цом хүртсэн билээ. Ингээд тус фестивальд Монголоо төлөөлж оролцсон багийн ахлагч Б.Батчимэгтэй цөөн хором ярилцлаа.-Монголынхоо нэрийг гаргаж “Сайн уран бүтээл” цом хүртсэнд баяр хүргэе. Манай Хүүхэлдэйн театр юугаараа илүү, давуу байж чадсан бэ?

0 Сэтгэгдэл