ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Бумбатын рашааны зүүн талд усан толио, хиймэл нуурын зориулалтаар газар эзэмших эрх олголоо
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/764 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Газар барилгажилтын зөвлөлийн хурлын шийдвэрийг хянан үзээд нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бумбатын рашааны зүүн талд усан толио, хиймэл хөв нуурын зориулалтаар 21493 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олголоо.
Газар эзэмших эрх олгогдсон байгууллагын газар эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон, газрын улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, усан толио, хиймэл хөв нуур байгуулах ажлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт үүрэг болгов.
Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/764 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Газар барилгажилтын зөвлөлийн хурлын шийдвэрийг хянан үзээд нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бумбатын рашааны зүүн талд усан толио, хиймэл хөв нуурын зориулалтаар 21493 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олголоо.Газар эзэмших эрх олгогдсон байгууллагын газар эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон, газрын улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, усан толио, хиймэл хөв нуур байгуулах ажлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт үүрэг болгов.
Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























