АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сонгуульд нэр дэвшигчдийн холбогдсон хэргийг сөхье
МАН-аас НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж буй Ч.Сайханбаяр, Д.Баярсайхан нарын нэр дээр дугаарласан хавтаст хэргийг сөхлөө. Хууль хяналтынхан тэднийг авлига авсан, өгөхийг завдсан, хуурамч бичиг баримт ашигласан хэрэгт буруутгаж шалгасан юм.
Ч.Сайханбаяр хуурамч диплом ашиглаж, төрийн албанд шургалжээ
МАН-аас хуурамч бичиг баримт, боловсролын гэрчилгээ, диплом ашигласан хэрэгт холбогдсон хэд хэдэн хүн НИТХ-д нэр дэвшиж буй. Тэдний нэг Ч.Сайханбаяр. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга байхдаа хуурамч дипломтой нь илэрч, хөгөө чирсэн нэгэн. Ч.Сайханбаяр төрийн албанд ажиллахын тулд хуурамч диплом ашигласан нь хоёр жилийн өмнө тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхний шалгалтаар илэрсэн юм. Тухайн үед Ч.Сайханбаярыг хуурамч дипломтой гэдгийг илрүүлснээс болж Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж ажлаасаа халагдаж байсан. Учир нь, Засаг дарга Ч.Сайханбаяр хуурамч дипломын асуудлыг олон нийтэд дэлгэлгүй, нуун дарагдуулж өгөөч хэмээн М.Баасандоржид 40 сая төгрөг амласан гэдэг. Энэ саналыг нь М.Баасандорж зөвшөөрөөгүй учир НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнг шахаж, түүнийг ажлаас нь халах шийдвэр гаргуулсан гэдгийг ч хэлэх хүн байна. Тэрээр “Ч.Сайханбаярын хуурамч дипломын ард авлигын асар том сүлжээ ажилласан. Шалгаж өгөөч” хэмээн АТГ-т хандсан. Тус газрынхан Ч.Сайханбаярын эл хууль бус үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгожээ.
Д.Баярсайхан 80 мянган ам.доллар авлигад авсан хэрэгт холбогдов
Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Баярсайханыг авлигын хэрэгт холбогдож, “аав”-ынд хүртэл зочилсныг уншигчид маань санаж буй биз ээ. АТГ-ынхан хоёр жилийн өмнө түүнийг тус дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа “Сити такси” компанийн захирал Д.Доржготов, ерөнхий нягтлан бодогч Н.Уянга нараас авлига авсан хэрэгт буруутган, шалгасан юм. Тус газрынхан Д.Баярсайханаас холбогдсон хэргийнх талаар мэдүүлэг, тайлбар авах гэж хэд хэдэн удаа дуудсан боловч том толгойлж, очоогүйгээс албадан баривчлан хорьсон удаатай.
Хэргийг шалгах явцад Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан нь тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын аманд дөрвөн га газрыг “Сити такси” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр амлаж, хоёр удаагийн үйлдлээр 80 мянган ам.доллар авлигад авсан нь тогтоогдсон гэдэг. Нийслэлийн прокурорын газрынхан өнгөрсөн оны эхээр тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, тус дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Гэвч шүүхээс дээрх авлигын хэргийг хэлэлцээд хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан юм.
Ч.Сайханбаяр хуурамч диплом ашиглаж, төрийн албанд шургалжээ
МАН-аас хуурамч бичиг баримт, боловсролын гэрчилгээ, диплом ашигласан хэрэгт холбогдсон хэд хэдэн хүн НИТХ-д нэр дэвшиж буй. Тэдний нэг Ч.Сайханбаяр. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга байхдаа хуурамч дипломтой нь илэрч, хөгөө чирсэн нэгэн. Ч.Сайханбаяр төрийн албанд ажиллахын тулд хуурамч диплом ашигласан нь хоёр жилийн өмнө тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхний шалгалтаар илэрсэн юм. Тухайн үед Ч.Сайханбаярыг хуурамч дипломтой гэдгийг илрүүлснээс болж Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж ажлаасаа халагдаж байсан. Учир нь, Засаг дарга Ч.Сайханбаяр хуурамч дипломын асуудлыг олон нийтэд дэлгэлгүй, нуун дарагдуулж өгөөч хэмээн М.Баасандоржид 40 сая төгрөг амласан гэдэг. Энэ саналыг нь М.Баасандорж зөвшөөрөөгүй учир НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнг шахаж, түүнийг ажлаас нь халах шийдвэр гаргуулсан гэдгийг ч хэлэх хүн байна. Тэрээр “Ч.Сайханбаярын хуурамч дипломын ард авлигын асар том сүлжээ ажилласан. Шалгаж өгөөч” хэмээн АТГ-т хандсан. Тус газрынхан Ч.Сайханбаярын эл хууль бус үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгожээ.Д.Баярсайхан 80 мянган ам.доллар авлигад авсан хэрэгт холбогдов
Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Баярсайханыг авлигын хэрэгт холбогдож, “аав”-ынд хүртэл зочилсныг уншигчид маань санаж буй биз ээ. АТГ-ынхан хоёр жилийн өмнө түүнийг тус дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа “Сити такси” компанийн захирал Д.Доржготов, ерөнхий нягтлан бодогч Н.Уянга нараас авлига авсан хэрэгт буруутган, шалгасан юм. Тус газрынхан Д.Баярсайханаас холбогдсон хэргийнх талаар мэдүүлэг, тайлбар авах гэж хэд хэдэн удаа дуудсан боловч том толгойлж, очоогүйгээс албадан баривчлан хорьсон удаатай. Хэргийг шалгах явцад Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан нь тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын аманд дөрвөн га газрыг “Сити такси” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр амлаж, хоёр удаагийн үйлдлээр 80 мянган ам.доллар авлигад авсан нь тогтоогдсон гэдэг. Нийслэлийн прокурорын газрынхан өнгөрсөн оны эхээр тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, тус дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Гэвч шүүхээс дээрх авлигын хэргийг хэлэлцээд хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан юм.
0 Сэтгэгдэл
ЗОЧИН
ИЙМЭРХҮҮ ХУУРАМЧ ДИПЛОМТОНГУУД ОДОО ҮЕД ХҮЧЭЭ АВАН НЭМЖ ЦЭЦЭГЛЭЭД Л ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ АЖИЛЛАСААР ОЛОН НӨХДҮҮД БАЙНАДАА. АРД ТҮМЭН МИНЬ ХУДАЛД ГҮЙЦЭГДЭЖ ДУУСЛААДАА
2017.04.30
























