ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 563 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн сард тус газраас хяналт шалгалт, мэдүүлгийн бүрдүүлэлтийн чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлье.
Нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын Ажлын алба, Худалдан авах ажиллагааны албанд мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтыг зохион байгуулав.
Мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын ажлын хүрээнд Архивын ерөнхий газар болон Дорноговь аймгийн ИТХ-ын нийт 15 албан тушаалтанд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн зөрчилтэй холбогдуулан хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулав.
Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хяналтаар “илт ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэсэн дүгнэлт хүргүүлсээр байтал тухайн албан тушаалд томилж, одоог хүртэл албан үүргийг гүйцэтгүүлсээр байгаа 2 албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлүүлэх арга хэмжээ авахуулав.
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 23 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авсан бөгөөд 12-ыг нь хянан шалгаж шийдвэрлэв.
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 563 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлэв.
Мэдүүлгийн төлөвлөгөөт хяналт шалгалтаар Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, Булган аймгийн ИТХ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хүүхдийн төлөө үндэсний газрын албан тушаалтнуудын нийт 27 хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж дууссан бөгөөд энэхүү шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй байна.
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн сард тус газраас хяналт шалгалт, мэдүүлгийн бүрдүүлэлтийн чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлье. Нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын Ажлын алба, Худалдан авах ажиллагааны албанд мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтыг зохион байгуулав.

0 Сэтгэгдэл