ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Архангайд газар хөдөлжээ
Аюулт үзэгдлийн талаар
Газар хөдөлсөн тухай мэдээлэл: Архангай аймгийн Эрдэнэмандал сум Эрдэнэ-Уул багийн “Бөөрөг цагаан чулуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 33 км-т, У-480 31’ Ө-1010 09’/ энэ сарын 24-ний өдрийн 16:02:59 цагт 3,6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГФСХ-ээс мэдээллээ.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нэг аймгийн нэг сумын нутагт “Хонины цэцэг” өвчний нэг, нэг аймгийн нэг сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 2 аймгийн 2 суманд галзуу өвчний хоёр, нэг аймгийн нэг сумын нутагт “Боом” өвчний нэг, нийт дөрвөн аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У, Х нарын нийт 95 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ны өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маеди-Висна” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хараацай” гэдэг газар намарждаг иргэн Б-ийн хотны ойролцоо 2015.09.09-ний өдөр үхсэн үнэгнээс дээж авч устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Аймгийн МЭАЦЛ-ын 2015.09.09-ний өдрийн 530 дугаар шинжилгээний хариугаар галзуу өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Зүрхний могой” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.09.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.13-ны өдрийн 251 дүгээр шинжилгээний хариугаар “Үхрийн галзуу” өвчин болох;
Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн Гуна гэдэг газар /Сумаас төвөөс зүүн зүгт 23 км-т/ иргэн С-н 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон, дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлэхэд 2015.09.24-ны өдрийн 205 дугаар шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь тус тус тогтоогдсон талаар Гамшгийн шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Аюулт үзэгдлийн талаарГазар хөдөлсөн тухай мэдээлэл: Архангай аймгийн Эрдэнэмандал сум Эрдэнэ-Уул багийн “Бөөрөг цагаан чулуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 33 км-т, У-480 31’ Ө-1010 09’/ энэ сарын 24-ний өдрийн 16:02:59 цагт 3,6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГФСХ-ээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл