АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Намуудын сонгуулийн менежерүүд “Амьдаръя” гэж ижил сэтгэв
Бид өмнө нь жинхэнээсээ амьдардаггүй байжээ. Үүнийг маань УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй улс төрийн намууд хэлээд л байгаа юм. Ардчилсан нам: “Хүн шиг амьдаръя Улс шиг хөгжье”, Монгол ардын нам: “Эх орондоо сайхан амьдаръя”, Иргэний зориг ногоон нам: “Монголдоо сайхан амьдаръя” хэмээх уриа лоозон дэвшүүлсэн. Энэ бүгдээс хараад л одооноос ялангуяа сонгуулийн дараанаас л бид жинхнээрээ амьдарч эхлэх нь гэж ойлгогдож байгаа юм. Үүнээс өмнө ард түмнээ жинхэнэ утгаар нь амьдруулж чадаагүй эрхэм улстөрчид гэнэт ухаарав уу, эсвэл ээлжит шоу юу гэж гайхацгаана.
Намуудын сурталчилгааны самбаруудын өнгө ч гэсэн нэгэн ижил. АН-ын үндсэн өнгө улаан, цагаан, цэнхэрийг хослуулсан лого, хэлбэр хийцтэй МАН-ынх адил төстэй харагдаж будлиулж эхэлсэн. Түүний дээрээс “Амьдаръя” гэдэг үг нь бүр ч ижил харагдуулах аж. Харин ИЗНН-ын өнгө ногоорч ирээд энэ хоёроос арай л ялгарч байгаа юм.
Хэн нь хэнээсээ санаа авсан юм бүү мэд “Амьдаръя” гэдэг үгийг бүгд хэрэглэж, хэлж энэ сонгуулийн брэнд үг болгох нь. Магадгүй бусдаасаа ялгарах гэхэсээсээ илүү адилхан байвал сонгогчдын саналыг авч чадна гэж тооцоолсон ч байх магадлалтай. Хүмүүс нэг зүйлийг адилхан сэтгэдэггүй гэдэг ч АН, МАН, ИЗНН-ын сонгуулийн ерөнхий менежерүүдийн тархи нэгэн зэрэг ижил сэтгэсэн бололтой.

Б.Энхболор
0 Сэтгэгдэл