ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Богд хаант Монгол улсын зэрэг цол
Монгол улс Манж Чин улсын харъяанд байх үед хэтэрхий дөрвөн хэргэм хэмээх ван, бэйл, бэйс, гүн хэргэмийг Чин улсын төлөө зүтгэсэн этгээдэд шагнадаг байжээ. Богд хаант засгийн үед Чин гүрний хэтэрхий дөрвөн хэргэмийг залгамжлан хэрэглэжээ. Ван гэдэг нь хятадаар “хан” гэсэн утгатай үг бөгөөд эртний хятадын улсуудад их хаадыг хуанди бага хаадыг ван гэж нэрлэдэг байжээ. Монголын нууц товчоонд Хэрэйдийн Тоорил ханд Алтан улсын хаан ван цол олгосноор ван хан гэж алдаршсан гэж өгүүлдэг билээ. Ван цол нь хятадын төрийн бодлогын нэг хэсэг бөгөөд хуанди бол тэнгэрийн хүү, тэнгэрийн доорхи бүхэн түүний эзэмшил гэдэг үзлийг илэрхийлэн хөрш орнуудын хаадад ван цол олгодог байсан байна.
Манж Чин улсын үе болон Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын үед хэрэглэж байсан төрийн ноёдын тэргүүн зэргийн цол юм. Ван хүн гурван нүдтэй тогосын отго малгайдаа зүүдэг байсан. 1912 онд Манж Чин улс мөхөхөд энэ цолыг хэрэглэхээ байсан боловч Богд хаант Монгол улсын үед 1924 он хүртэл хэрэглэж байгаад Ардын хувьсгалын дараа язгууртнуудын цол хэргэмийг устгах үед хэрэглэхээ больжээ. Чин ван: Манж Чин улсын үеийн ноёдын нэгдүгээр зэргийн вангийн хэргэм юм. Малгайн оройд улаан өнгөтэй эрдэнийн чулуун жинс зүүж, жинсний сууринд хоёр зэрэг алтан луу ороож, дунд нь арван ширхэг тана эрдэнэ шигтгэнэ. Чин ван 2000 лан мөнгө, 25 зах торгоны пүнлүү авна. Манжийн хуулинд зааснаар 60 хамжлага захирах эрхтэй байжээ. Жүн ван: Манж Чин улсын үеийн ноёдын хоёрдугаар зэргийн цол юм. Малгайн оройд улаан эрдэнийн чулуун жинс тогтоож, дунд нь 3 тана шигтгэнэ. 1500 лан мөнгө, 20 зах торгоны пүнлүү авна. Хуулиар 50 хамжлага захирах эрхтэй байв.
Монгол улс Манж Чин улсын харъяанд байх үед хэтэрхий дөрвөн хэргэм хэмээх ван, бэйл, бэйс, гүн хэргэмийг Чин улсын төлөө зүтгэсэн этгээдэд шагнадаг байжээ. Богд хаант засгийн үед Чин гүрний хэтэрхий дөрвөн хэргэмийг залгамжлан хэрэглэжээ. Ван гэдэг нь хятадаар “хан” гэсэн утгатай үг бөгөөд эртний хятадын улсуудад их хаадыг хуанди бага хаадыг ван гэж нэрлэдэг байжээ. Монголын нууц товчоонд Хэрэйдийн Тоорил ханд Алтан улсын хаан ван цол олгосноор ван хан гэж алдаршсан гэж өгүүлдэг билээ. Ван цол нь хятадын төрийн бодлогын нэг хэсэг бөгөөд хуанди бол тэнгэрийн хүү, тэнгэрийн доорхи бүхэн түүний эзэмшил гэдэг үзлийг илэрхийлэн хөрш орнуудын хаадад ван цол олгодог байсан байна. Манж Чин улсын үе болон Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын үед хэрэглэж байсан төрийн ноёдын тэргүүн зэргийн цол юм. Ван хүн гурван нүдтэй тогосын отго малгайдаа зүүдэг байсан. 1912 онд Манж Чин улс мөхөхөд энэ цолыг хэрэглэхээ байсан боловч Богд хаант Монгол улсын үед 1924 он хүртэл хэрэглэж байгаад Ардын хувьсгалын дараа язгууртнуудын цол хэргэмийг устгах үед хэрэглэхээ больжээ. Чин ван: Манж Чин улсын үеийн ноёдын нэгдүгээр зэргийн вангийн хэргэм юм. Малгайн оройд улаан өнгөтэй эрдэнийн чулуун жинс зүүж, жинсний сууринд хоёр зэрэг алтан луу ороож, дунд нь арван ширхэг тана эрдэнэ шигтгэнэ. Чин ван 2000 лан мөнгө, 25 зах торгоны пүнлүү авна. Манжийн хуулинд зааснаар 60 хамжлага захирах эрхтэй байжээ. Жүн ван: Манж Чин улсын үеийн ноёдын хоёрдугаар зэргийн цол юм. Малгайн оройд улаан эрдэнийн чулуун жинс тогтоож, дунд нь 3 тана шигтгэнэ. 1500 лан мөнгө, 20 зах торгоны пүнлүү авна. Хуулиар 50 хамжлага захирах эрхтэй байв.
1 Сэтгэгдэл
Батука
үнэн зөв мэдээлэл өгсгөнд баярлалаа
2020.10.24
























