ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хүүхдүүдээ гадаа олон цагаар тоглуулж байгаарай
Гадаа илүү олон цаг байх нь хүүхдүүдийн ойрын хараа муудах эрсдлийг буруулдаг байж магадгүй болохыг Хятадын судлаачдын явуулсан судалгааны тайлан харууллаа.
Америкийн Эрүүл мэндийн холбооны сэтгүүлд судалгааны тайланг нийтэлжээ. Судалгаанд БНХАУ-ын Гуанжоу хотын 12 бага сургуулийн нэгдүгээр ангийн 1800 орчим хүүхдийг хамруулжээ.
Сурагчдын тал хувийг сургууль дээр нь өдөрт ердийнхөөс 40 минут илүү удаан гадаа байлгажээ. Мөн эцэг, эхчүүд хүүхдүүдээ хичээлийнх нь дараа, ялангуяа, амралтын өдрүүд болон баяраар гадаа илүү удаан байлгасан аж.
Харин үлдсэн тал хувь болон эцэг, эхчүүд нь ингэж гадаа удаан байлгүй, ердийнх шигээ л байжээ.
Судалгаа гурван жил үргэлжилжээ. Ингээд гадаа илүү олон цаг өнгөрүүлсэн хүүхдүүдийн 30.4 хувийнх нь, нөгөө бүлгийн хүүхдүүдийн 39.5 хувийнх нь ойрын хараа муу байгааг тогтоосон байна. Тиймээс эцэг эхчүүд ээ, хүүхдүүдээ гадаа олон цагаар байхад дургүйцээд байх хэрэггүй юм байна шүү.
Гадаа илүү олон цаг байх нь хүүхдүүдийн ойрын хараа муудах эрсдлийг буруулдаг байж магадгүй болохыг Хятадын судлаачдын явуулсан судалгааны тайлан харууллаа.Америкийн Эрүүл мэндийн холбооны сэтгүүлд судалгааны тайланг нийтэлжээ. Судалгаанд БНХАУ-ын Гуанжоу хотын 12 бага сургуулийн нэгдүгээр ангийн 1800 орчим хүүхдийг хамруулжээ.

0 Сэтгэгдэл