ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Манай сэтгүүлч Б.Цэдэвсүрэн “балдорж шагнал”-ын шилдэг аравт шалгарлаа
Ж.ГЭРЭЛЧУЛУУН

“Амьдралын өмнө сөхрөлгүй, сөрөх л ёстой” хэмээн нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан хэлсэн удаатай. Алдаж гишгэх алхам бүрийг чинь анан суудаг амьдралыг сөрөхийг хүсээд ч сөхрөх үе цөөнгүй.Тэр дундаа ар гэрээсээ ч илүү ажил мэргэжилдээ бүхнээ зориулдаг сэтгүүлчдийн ахуй амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байдаг гэвэл худал хэлсэн болохгүй. Тиймдээ ч өвдөг сөхөрч, өөрийн эрхгүй бууж өгөх тухай бодох үе бий. Энэ л үед өмнөө тавьсан зорилгоо санаж өөрөө өөрийгөө хурцалж байдаг хүмүүс бол сэтгүүлчид. Нийгэм, нийтийн төлөө үг, үзгээрээ зэвсэглэж үнэний талд зогсдог сэтгүүлчдийн авьяас билэг, хөдөлмөр бүтээлийг шүүн тунгаадаг хамгийн шударга шалгаруулалт болох “Балдорж шагнал”-ын эзэд тодорлоо. Өрсөлдөөнтэй хийгээд өндөр босготой эл талбараас манай сэтгүүлч Баасанхүүгийн Цэдэвсүрэн шагнал хүртлээ.
2015 оны Балдоржийн нэрэмжит шагналын шилдэг 10-ын тоонд багтсан тэрээр оюутны ширээнээс өдийг хүртэл үндэсний өдөр тутмын чөлөөт хэвлэл “Ардчилал” сонинд ажиллаж байна. Нэг албанд хүчин зүтгэдэгийн хувьд би түүнийг сайн мэднэ. Өвдөг сөхөрлөө ч өндийн босох асар их сэтгэлийн тэнхээтэй түүнийг сэтгүүлч, уран бүтээлчийнх нь хувьд хүндэлж явдаг билээ.

Түүний “Амар амгалангийн оронг холоос хайх хэрэггүй” сурвалжлага, “Хүүхэд “бүтээдэг ээж” хөрөг нийтлэл нь шилдэг бүтээлд нэр дэвшин шалгарлаа. Уран бүтээлчийн авьяас билгийг устай зүйрлэх аваас булингар үгүй булгийн ус гэвэл түүнийх. Мэргэжлийн ёс зүйгээ дээдэлж, буртаг хиргүй авьяас билгээ булингартуулаагүй тэрээр өдөлж гүйцээд өндөр тэнгэрт ийн дүүллээ. Сөхөрч биш сөрж, өндрөөс өндөрт дүүлэхийг хүсье.
2015 оны “Балдорж” шагналтнаар “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна”, “Би Монгол улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү” зэрэг бүтээлээрээ шалгарсан бол дэд байрт “Гэрэгэ” сэтгүүлийн У.Бямбаням “Голомт сахих горьдлого” бүтээлээрээ шалгарсан.

0 Сэтгэгдэл