Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Гадаадад байгаа сонгогчдоос 2777 нь саналаа өгөв
Гадаадад ажиллаж, амьдарч буй манай улсын 4276 иргэн сонгуульд оролцохоор бүртгүүлснээс 2777 нь саналаа өгчээ. Нийт сонгогчдын 64,9 хувь нь саналаа өгсөн гэсэн үг. Тэд анх удаа сонгуульд оролцож, 11 нам, хоёр эвслийн төлөө саналаа өгсөн нь энэ.
Гадаадын 39 оронд байгаа манай Дипломат төлөөлөгчийн газар тухайн улсад ажиллаж, амьдарч буй иргэдээсээ санал авах ажлыг зохион байгуулсан юм. Цагийн зөрүүнээс шалтгаалж, Австралийн Канберрэ хотод Монголын цагаар зургадугаар сарын 10-ны өглөө 05:00 цагт иргэд саналаа өгч эхэлсэн бол АНУ-ын Сан-Франциско хот дахь монголчууд өнөөдөр 11:00 цагт саналаа өгч дууссан байна.
Гадаад дахь Дипломат төлөөлөгчийн газрын сонгуулийн салбар комиссынхон иргэдээс авсан саналаа битүүмжлэн өнөөдөр Монгол руу илгээж эхэлснийг албаныхан хэлэв. Хамгийн сүүлийнх нь хамгийн хол буюу Вашингтоноос нөгөөдөр шөнө ирэх гэнэ. Эдгээр битүүмжилсэн саналыг энэ сарын 14-нд Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүлээлгэж өгөх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан