ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК энэ сардаа багтаан Замын цагдаагийн газрын урд байрлах 35/6 кв-ын Олимп дэд станцын 6 кв-ын хуваарилах байгууламжийн өргөтгөл, трансформаторын чадлыг томсгон солих ажлыг хийж дуусгах юм. Мөн нисэх орчимд шинээр 110/35/10 кв-ын дэд станц холбогдох гэж байгаатай холбоотойгоор 110/35/10 кв-ын Яармаг дэд станцыг 35 кв-оор тэжээх ба түгээх сүлжээнд горимын өөрчлөлтүүд хийнэ.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн төлөвлөсөн 20 цэгт ф250-ф800 мм диаметртэй 4305м шугамын засвар шинэчлэлийн төлөвлөсөн хугацаанд бүрэн хийж дуусчээ. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагыг өвөлжилтийн бэлтгэлээ ханган, дулаан алдагдлыг бууруулах чиглэлд анхаарч цонх, хаалгаа дулаалахыг уриалж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК энэ сардаа багтаан Замын цагдаагийн газрын урд байрлах 35/6 кв-ын Олимп дэд станцын 6 кв-ын хуваарилах байгууламжийн өргөтгөл, трансформаторын чадлыг томсгон солих ажлыг хийж дуусгах юм. Мөн нисэх орчимд шинээр 110/35/10 кв-ын дэд станц холбогдох гэж байгаатай холбоотойгоор 110/35/10 кв-ын Яармаг дэд станцыг 35 кв-оор тэжээх ба түгээх сүлжээнд горимын өөрчлөлтүүд хийнэ.“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн төлөвлөсөн 20 цэгт ф250-ф800 мм диаметртэй 4305м шугамын засвар шинэчлэлийн төлөвлөсөн хугацаанд бүрэн хийж дуусчээ. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагыг өвөлжилтийн бэлтгэлээ ханган, дулаан алдагдлыг бууруулах чиглэлд анхаарч цонх, хаалгаа дулаалахыг уриалж байна.
0 Сэтгэгдэл
























