УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Мөрөөдлийн сургуулийн мөрөөр...
А.ЦАГААН
Бор гэртээ богд, хар гэртээ хаан байсан Баянзүрх дүүргийн Хо Ши Миний нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн сурагчид, багш, сурган хүмүүжүүлэгчид айлын хаяа дэрлээд гурав дахь хичээлийнхээ жилтэйгээ золгоод байна.

Тус сургуулийн “А” байранд аль 5-6 жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон ч 2013 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хоёр давхрынх нь тааз нурснаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар акталж үйл ажиллагаа явуулахыг нь нэгмөр зогсоосон. Үүнээс хойш тус сургуулийн хамт олон сургалтын үйл ажиллагаагаа тасалдуулахгүйн тулд сургуулийнхаа Б байранд 1-3 дугаар ангиа гурван ээлжээр хичээллүүлж, “Шавь” цогцолбор сургуульд 4, 5 дугаар ангийн сурагчдаа мөн л гурван ээлжээр хичээллүүлж, 92 дугаар сургуулийн өргөтгөлд зургаа, найм, 12 дугаар анги, 53 дугаар сургуульд долдугаар ангиа, 44 дүгээр сургуульд 12 дугаар ангийн сонгох хичээлүүдийг гэх мэтээр тав хуваан хичээллүүлсээр ирлээ.
Харамсалтай нь, энэ байдлаас болж багш нарт болон сурагчдад багагүй хүндрэл үүсчээ. Өмнө нь эхний анги хичээллээд гарсны дараа тодорхой хэмжээний ариутгал цэвэрлэгээ хийдэг байсан бол одоо ар араасаа залгаад хичээллэж буй болохоор багш, сурагчдын өвчлөл ч эрс нэмэгджээ. Сурлагад давтлага чухал гэдэг. Тэгвэл тус сургуулийн сурагчид давтлага хийх ямар ч боломжгүй болсон байна. Энэ жил ЭЕШ өгөх ёстой ахлах ангийн сурагчид нь Шархадны Эрдэнэ толгойд очиж хичээллэчихээд үдээс хойш нь 44 дүгээр сургууль дээр ирээд сонгон судлах хичээлээ үзэж буй гэнэ. Тус сургуулийг Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 179 тоот тушаалын дагуу ерөнхий боловсролын сургуулиудын дунд явуулсан сонгон шалгаруулалтад хамт олны амжилт, үйл ажиллагааны чанарын үзүүлэлтээр шалгарч БСШУ-ы сайдын 341 тоот тушаалаар олон улсын стандартыг хэрэгжүүлэх үндэсний лаборатор сургуулиудын нэгээр баталж байсан удаатай.
Тиймээс 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн олон улсын стандартыг сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн тус сургуулийн хамт олон өнөөдөр лаборатор сургуулиудын нэг гэж хэлэхээсээ ч ичиж байна. Учир нь, хичээллэж буй сургуулиудынх нь анги танхимд лаборатор байхгүй болохоор онолын сургалт л явуулж байгаа аж.
Мөн биеийн тамирын хичээлээ танхимын сургалттай болгосон, олон сургууль дамжиж хичээллэдэг болохоор зарим шинэ ирсэн боловсон хүчнээ таньдаггүй гэх мэтчлэн олон бэрхшээлтэй нүүр тулж буй гэнэ. Тулгарч буй асуудлаа хурцаар тавьж ярихгүй бол сургуультай болж чадахгүй нь хэмээн тус сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг, эхийн төлөөлөл, сурагчдын хамтаар өчигдөр сэтгүүлчдэд хандлаа. Тус сургуулийг барихад 6,5 тэрбум орчим төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо судалгаа гарчээ. Тэр бүү хэл “Мөрөөдлийн байшин” нэртэй тус сургуулийг барих загвар зураг нь хүртэл гарсан байна. Харамсалтай нь, тус сургуулийн барилгыг Концессын гэрээгээр барих тухай Засгийн газрын тогтоол гарсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой бодитой арга хэмжээ аваагүй. Асуудлыг нь шийдэх ёстой яам, тамгын газрынхан нь тус тусдаа өөр зүйл ярьж, ямар нэгэн хамтарсан нэгдсэн шийдэлд хүрсэн мэдээ, мэдээллийг тус сургуулийн хамт олонд өгч байгаагүй талаар тэд ярилаа.
Тиймээс сургуулийн барилгын асуудлыг шийдвэрлэж, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх, мөн багш ажилчдын ажиллах таатай орчныг бүрдүүлэх талаар яаралтай арга хэмжээ авч тодорхой бодитой хариу өгөхийг Сангийн яам болон Аж үйлдвэрийн яам, БСШУЯ-нд болон нийслэлийн Боловсролын газрын удирдлагуудаас хүсч шаардах бичиг хүргүүллээ. Хэрвээ тавьсан шаардлагынх нь хариуг энэ сарын 25-нд өгөхгүй, биелүүлэхгүй бол хэдэн хүүхдүүдээ дагуулаад суулт зарлахад ч бэлэн гэдгээ илэрхийлэв. Мөн улсын Ерөнхийлөгчөөс авахуулаад дүүрэг, НБГ-ын удирдлагууд, яам, тамгын газрын дарга нарыг нэг ширээний ард сууж учир байдлаа ярилцахыг уриалж байсныг уламжлах нь зүйтэй болов уу.

0 Сэтгэгдэл