ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Орон сууцны шинэ хороолол баригдана
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 85.0 хүртэлх сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийн баталгаа гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.
Хөгжлийн банкны баталгааны эрсдэлийг бууруулах зорилгоор эрсдэлийн сан байгуулж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Болорт үүрэг болголоо.
Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарт даалгалаа.
Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж барилгажуулах, газар шинээр зохион байгуулан газрын ашиглалтыг сайжруулах, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, шинэ суурьшлын бүс бий болгох, хуучин орон сууцны нөхцөлийг сайжруулах хэрэгцээ шаардлагын дагуу 2013 оноос “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэгчийг сонгож, 7,5 га талбайд дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр 2 дугаар сургуулийн өргөтгөл, 960 хүүхдийн сургууль, Сүхбаатар дүүргийн 9-12 дугаар хороонд хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн нэгдлийн барилга, Соёлын ордон, цэцэрлэгт хүрээлэн, усан спортын цогцолбор болон бусад барилгууд, 2000 айлын орон сууц, үйлчилгээний төв бүхий хорооллыг 5 жилийн хугацаанд барьж байгуулах юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 85.0 хүртэлх сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийн баталгаа гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Хөгжлийн банкны баталгааны эрсдэлийг бууруулах зорилгоор эрсдэлийн сан байгуулж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Болорт үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл