ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Нийслэлийн харъяа гурван газрын даргад сахилгын шийтгэл ногдуулж, шар карт өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/125, 126, 128 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган “Хязгаарлалттай” дүгнэлт авсан нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүү, Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж нарт албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэлээ. Мөн “Хариуцлага тооцох тухай” Б/129 дугаар захирамж гаргаж Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган “Хязгаарлалттай” дүгнэлт авсан Багануур дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Батням, нийслэлийн Авто замын газрын ахлах нягтлан бодогч Ж.Сүрэнжав, Халамж үйлчилгээний газрын ахлах нягтлан бодогч Б.Гэрэлтуяа, Эрүүл мэндийн газрын ахлах нягтлан бодогч Э.Нардандал нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авч, хариуг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны дотор мэдэгдэхийг Багануур дүүргийн Засаг дарга /Б.Бямбадорж/, Авто замын газар / Д.Нанзаддорж/, Халамж үйлчилгээний газар /Ч.Очирхүү/, Эрүүл мэндийн газар /Ш.Энхбат/-т үүрэг болголоо. Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржид эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж ажиллахыг анхааруулж, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шар карт өгөхийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл