Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын мэдүүлэг авч байна
Авлигатай тэмцэх газар Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлах хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан албан тушаалтнуудаас өнгөрсөн сараас эхлэн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нь авч эхэлсэн байгаа. Тус газрынхны хэлснээр ирэх наймдугаар сар гэхэд энэ ажил дуусах юм байна. 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн сонирхлыг хувийн сонирхлоос дээгүүр тавьж ажиллахыг эрхэмлэх ёстой. Хуульд заасанчлан нийтийн албан тушаалтнууд бэлэг, хандив авах, сурталчилгаанд оролцох, шийдвэр гаргахад нөлөөлөх, нэмэлт төлбөр авах, албаны мэдээллийг задруулах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, давхар ажил эрхлэх, бусад аж ахуйн нэгжийг төлөөлөх зэрэг 12 төрлийн хориглолт, хязгаарлалт тавьж байгаа. Түүнчлэн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тухай бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл болон жил бүр хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргах ёстой болж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Олуулаа хөгжих үү Цөөхөн нь хөлжих үү.. Бид олуулаа
Хамгийн их уншсан