УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Гэр цэцэрлэгт халаалтын систем суурилууллаа
“Улаанбаатар дулааны сүлжээ” НӨҮГ Солонгосын Котга компанитай хамтран инженер хангамжийн байгууллагуудын дарга, мэргэжилтнүүдийг оролцуулсан 3 өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр Котга компани Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Солонгосын Ундул халаалтын системийг гардууллаа. Энэхүү хандивын халаалтын системийг Баянзүрх дүүргийн 61-р гэр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 33-р цэцэрлэгт суурилуулах юм. Ундул халаалтын системийг Солонгосчууд өргөн хэрэглэдэг бөгөөд халуун дамжуулалт, цацралт, агаарын урсгалыг нэгэн зэрэг ашиглах аргаарөрөөний шаланд суулгасан чулуунд халууныг дамжуулдаг. Товчоор хэлбэл агаар солилцон урссанаар температурыг нь хадгалдаг халаалтын арга юм. Хүний биед сөрөг нөлөөгүй гаднах агаарын хэмтэй зохицон халдаг онцлогтой. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үед хэсэгчилсэн инженер хангамжаар дулааныг шийдэх газруудад энэхүү системийг ашиглах боломжтой юм байна. Арга хэмжээний үеэр сургалтанд оролцогсод гэр цэцэрлэгт сурч хүмүүжиж буй хүүхдүүдийг дулаан өвөлжүүлэхэд туслах шинэ халаалтын системийг гардуулсан Солонгосын Котга компанид талархал илэрхийллээ.

0 Сэтгэгдэл