ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хууль бусаар томилогдсоныг шалгалтаар тогтоожээ
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван нарын томилгоог хуульд нийцэхгүй болохыг аудитын шалгалтаар тогтоожээ.

Анх томилогдсон цагаасаа эхлэн төрийн албанд 3 жил ажилласан, ажиллаагүй хэмээн хэл ам дагуулж байсан аймгийн Засаг даргын хувьд ийнхүү хуулийн шаардлага хангахгүй гэдэг нь тодорхой болжээ. Мөн хуульд нийцэхгүй хүнийг Халхгол сумын Засаг даргаар томилсон нь тогтоогдсон байна.
Үүнтэй холбоотой Аудитын газраас доорх дүгнэлтийг гаргажээ.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байна” Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнг 2015 оны 4 дүгээр сарын 26-нд аймгийн Засаг даргаар, Халх гол сумын Засаг дарга В.Мөнхтайван нь 2013 оны 1 дүгээр сарын 07-ны Аймгийн Засаг даргын Б/02 тоот захирамжаар томилсон байна. Аудитын явцад Нийгмийн даатгалын хэлтсээс авсан лавлагаанаас үзэхэд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван нар нь өмнө нь хувийн аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байжээ. Энэ нь дээрх хуулийн заалтыг зөрчин томилсон байна гэж Аудитын дүгнэлтэд дурджээ.
Эх сурвалж: montsame.mn

0 Сэтгэгдэл