Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жиньтаотай уулзлаа
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XII хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жиньтао нар уулзлаа. БНХАУ-ын дарга Ху Жиньтао “Эрхэм Ерөнхийлөгч тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Таныг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж байна. Бид уулзаж хоёр орны харилцааны асуудлаар санал солилцох завшаан олдсонд баяртай байна” гэлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “БНХАУ 2011-2012 онд тус байгууллагыг даргалах үүргээ амжилттай биелүүлсэнд баяр хүргэж байна. ШХАБ-ын үйл ажиллагааны цар хүрээ тэлж, зохион байгуулалтын хувьд бэхжиж, олон улсын нэр хүнд нь өсч буйд Монгол Улс ажиглагч орны хувьд баяртай байдаг юм. Монгол Улс ШХАБ-ын хрээнд БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байдаг. Ялангуяа дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн төслүүдийг ШХАБ-ын хүрээнд төсөл болгон хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна гэдгээ илэрхийлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан