Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ардчилсан намын Хяналтын хороо тогтоол гаргажээ
Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооноос тус намын гишүүн Т.Хасбаатарт холбогдох тогтоол гаргажээ. Шийтгэл ногдуулах тухай уг тогтоолд, “Өвөрхангай аймгийн Ардчилсан намаас 2012 оны тавдугаар сарын 31-ны 12/32 тоот албан бичгээр ирүүлсэн Т.Хасбаатартай холбоотой гомдлыг тус хороо энэ оны зургадугаар сарын 1-ний өдрийн хурлаар хэлэлцэн, Үндсэн дүрэм, журам зөрчсөн болохыг нотолж, буруутай үйлдээ залруулахыг зөвлөсөн тогтоол гарган өөрт нь хүргүүлсэн билээ. УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаа энэ эгзэгтэй үед намын эв нэгдлийг хангах үүднээс Т.Хасбаатарт намын нэр хүнд, эв нэгдэл, эрх ашигт харшилсан хэвлэлийн бага хурал хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж алдаа дутагдалаа засах боломж олгосон боловч Хяналтын хорооны шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, хүсэл сонирхолгүй байгаа нь түүний дараа, дараагийн үйлдлээс тодорхой болсон тул Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.3.5, 3.3.6, 3.6.1.4 болон “Ардчилсан намын гишүүний хариуцлагын журам”-ын 3.1.5 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ НЬ:
НЭГ. Т.Хасбаатар нь Ардчилсан намын Хяналтын хорооны шийдвэрийг эс биелүүлж, намын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх болсон тул Ардчилсан намын гишүүнээс хасах шийтгэл ногдуулахыг зүйтэй гэж үзсүгэй.
ХОЁР. Т.Хасбаатарт шийтгэл ногдуулахыг Ардчилсан намын удирдлагад даалгасугай” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан