ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Нийслэл Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийслэл Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу иргэдийн бичил бизнес эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр”-ийг НИТХ-ын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баталсан. Хөтөлбөрийн дагуу нийслэлийн дүүргүүдийн хороог түшиглэн хороо тус бүр дээр хадгаламж, зээлийн хоршоодоор дамжуулах гэсэн хоёр замаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 100 гаруй Хадгаламж зээлийн хоршоог байгуулаад байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгах зорилгоор Нийслэлийн бичил бизнесийг дэмжих сангийн дарга, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооны тэргүүн Д.Хүрэлбаатар нар хамтын ажиллагааны санамж бичиг байууллаа. Санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд МХКХҮХ-ны санаачилгаар нийслэлийн хороодод шинээр байгуулагдсаг хадгаламж зээлийн хоршоодыг дэмжих “Дэм дэмэндээ” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл