АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Б.Наранзун маргааш эх орондоо ирнэ
БСШУЯ-ны Соёл урлагийн газрын дарга Б.Наранзун өнгөрсөн долоо хоногт АНУ-д ажилласан. Тэрээр хэсэг эрдэмтдийн хамтаар Батаарын асуудлаар ажилласан нь энэ. Ямартай ч нэлээд маргаантай асуудлуудыг араасаа дагуулсан Тиранозаурус Батаарыг Монголынх гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар АНУ-ын Байгалийн түүхийн музейн палентеологич Марк Норелл “Мэргэжлийн хүний хувьд би үүнийг Монголын говиос олдсон гэдгийг батална” хэмээн өнгөрсөн лхагва гаригт мэдэгдсэнээр дэлхий нийтийн чихийг сортолзуулж чадсан. Тэгвэл явсан ажлаа бүтээсэн гэж бардам ярьж буй БСШУЯ-ны Соёл урлагийн газрын дарга Б.Наранзун маргааш эх орондоо ирэх бөгөөд дээрх асуудлын талаар мэдээлэл хийх юм байна.
0 Сэтгэгдэл
























