ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатар болон Улаан-Үд хотын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт болов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн Улаан-Үдэд хийж буй айлчлалын багийн бүрэлдэхүүнд Монголын бизнесийн төлөөлөгчид багтсан билээ.Хотын даргын айлчлалын хүрээнд Улаан-Үд хотод зохион байгуулагдсан нэг томоохон арга хэмжээ нь хоёр хотын бизнесийн төлөөлөгчдийн дугуй ширээний уулзалт байлаа. Уг арга хэмжээнд ОХУ-ын Буриад улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны орлогч сайд Дагданова Юлия Григорьевна, Улаан-Үд хотын захиргааны Хүнс, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн газрын дарга Терешенко Светлана Анатольевна, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа нар байлцав. Энэхүү уулзалтад Монголын хүнс, худалдааны томоохон үйлдвэрлэл эрхлэгчид, ОХУ-ын Буриад улсын мах, сүү, гурил, үр тариа үйлдвэрлэгчид болон худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцлоо.
Хоёр талын бизнес эрхлэгчид зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн түүний дотор улаанбуудай, гурил, мах махан бүтээгдэхүүнийг харилцан экспортолж, импортлох талаар тохиролцлоо. Мөн Буриадын талхны үйлдвэртэй танилцаж, талх талхан бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах технологийн горимтой танилцав.Түүнчлэн Буриад улсын хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Монгол Улс руу экспортлох талаар санал солилцлоо. Энэ үеэр ОХУ-ын Буриад улсын хүнсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааг Улаан-Үд хотод гаргасан байв.

0 Сэтгэгдэл