“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Ч.Цэлмүүн: Би од биш сар
Өчигдөр дуучин Ч.Цэлмүүн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан сонсогчдодоо сэтгэлээ нээв. Тэрээр өөрийн хуудсандаа ирсэн зурвасуудыг уншаад сэтгэл нь их хөдөлсөн гэнэ. Өөрийг нь дэмжиж, хайрладаг сонсогчдодоо сэтгэл хөдлөлөө төгс илэрхийлж чадахгүй ч зурвасаар ийнхүү дайжээ.

“...Ихэнх танихгүй хүний мессэж автоматаар спам руу орчихдог юм. Сая л хүмүүсийн цаг зав гарган сэтгэлээ хуваалцаж, урам зориг хайрласан үнэхээр үгээр хэлэхэд ч бага тэр л үгсийг уншиж суулаа... Танихгүй хэрнээ надад тэгж их итгэж, хайрлаж, миний хийсэн дуу, миний хэлсэн бас хийсэн бүхнийг тэгж их анхаарч, урам авч, хайрладагт нь би талархаад ч барашгүй нь... Та бүгдийн бичсэн үгсийг уншаад сүүлдээ итгэхгүй, нулимс урсаад л... Миний амьдралд инээмсэглэл, баярын нулимс, итгэл найдвар, зөвлөгөө, урам өгч байгаа та нарт болдог бол хэрхэн хүндэлж, талархаж буйгаа харуулахсан. Хажууд байхгүй, байнга таарахгүй, огт танихгүй хэдий ч сэтгэл зүрх тань надтай хамт байгааг мэдэх тэр л мэдрэмж дэндүү хайр татам. Хүмүүс “од” гэж ярьдаг. Би бол тэр од мод биш шүү. Үнэхээр зүйрлэмээр байвал намайг “сар” гэж бод. Сар нарны тусламжтайгаар харанхуй тэнгэрт гэрэлтдэг шиг та нар миний амьдралд байгаа учраас л би энд байна. Би мундаг, чадвартайдаа биш та нар дэмждэг учраас л урам зоригтойгоор алхдаг” хэмээн бичжээ.

0 Сэтгэгдэл