УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Боловсролын гэрчилгээгүй хэрнээ шалгалтад орох гэж завджээ
ЭЕШ улс орон даяар зэрэг явагдаж өнөөдөр дууслаа. Энэ удаагийн шалгалтад 43087 шалгуулагч 52 төвд 10 хичээлээр шалгалт өгсөн байгаа. Харамсалтай нь, жил бүр гардаг алдаа дутагдлууд энэ жил ч давтагдав. Шалгалт эхлэхээс цагийн өмнө ирж, арван минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой талаар Боловсролын үнэлгээний төвөөс удаа дараа сануулсаар байтал хүүхдүүд хоцорсон хэвээр байжээ. Шалгалтаасаа хоцорсон хүүхдүүдийн хувьд ирэх жилийн шалгалтыг хүлээхээс өөр замгүй. Мөн бичиг баримтгүй ирсэн зөрчил нэлээд гарсан байна. Шалгалтын эхний өдөр сануулга өгч шалгалтад нь оруулж байсан ч сүүлийн өдрүүдэд өршөөл үзүүлээгүй байна. Мөн бүрэн дунд боловсролын гэрчилгээгүй хэрнээ шалгалтад орохыг завдсан хэд хэдэн шалгуулагч байсан аж. Тэднийг шалгалтад оруулаагүй байна.
0 Сэтгэгдэл
























