ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авьяасыг нээнэ
Урлагийн бүх төрлийг хамарсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “ Хатан дуулал-2015” урлагийн наадам улсын хэмжээнд анх удаагаа энэ сарын 5-7-ны өдөр болох гэж байна.

Наадмын гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвхийг сэргээх, оролцогчдын дундаас шалгарагсдаас сонгон хамтлаг байгуулах юм гэж “Хатан дуулал” ТББ-аас мэдээллээ. Хөгжим урлагийн сургуулийн дууны урлагийн тэнхимийн багш, наадмын шүүгч МУГЖ Ч.Насантогтох “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд авъяаслаг, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтэлч олон бий. Тэднийг нээн илрүүлж, сурталчлах ажил орхигдож байдаг. Жилд нэг удаа болдог Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах өдрөөр тэдний дунд зохион байгуулах үйл ажиллагаа хязгаарлагддаг. Харин энэ урлагийн арга хэмжээгээр нийгмийн сэтгэл зүйд зөв ойлголт өгөх ач холбогдолтой” гэдгийг онцлон дурьдав.
Бай шагналын хувьд гранпри байр нэг сая, тэргүүн байр 500 мянга, удаах байр 400 мянга, гутгаар байрын эзэнд 300 мянгын шагнал тус тус гардуулах юм.
Одоогоор хот хөдөөгийн 100 гаруй авъяаслаг иргэн оролцохоор бүртгүүлжээ. Оролцогчид дуу хөгжмөөс эхлээд уран уншлага, жүжигчилсэн тоглолт, ардын урлаг зэрэг төрлөөр өрсөлдөнө.
Хатан дуулал наадам анх 1992 онд зохиогдож байжээ.

0 Сэтгэгдэл