“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун юугаар тансагладаг вэ
Дэлхийн хамгийн ядуу, хамгийн хаалттай БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өөрөө бол тансаглах дуртай нэгэн. Нисэх буудалд хувийн буух, хөөрөх зурвастай, завь, хувийн эзэмшлийн арал, долоон одын үдэшлэг гээд ард түмний удирдагчийн тансаглал мундахгүй.

1. Нисэх зурвас. Ким Чен Уны ордны нутаг дэвсгэрт таван ч нисэх зурвас барьж байгаа нь хиймэл дагуулаас авсан зураг дээр тод харагдаж байна. Энэ талаар америкийн Солонгос судлалын Жон Хопкинсын их сургуулийн шинжээч Кертис Мелин The Telegraph сонинд ярьжээ.

2. Онгоц. Ким Чен Уны эцэг Ким Чен Ир онгоцоор нисэхээс айж үргэлж хуягт галт тэргээр явдаг байсан бол өнөөгийн удирдагч нисэх дуртай. Умард Солонгосын нэг номерын онгоц нь зөвлөлтийн үеийн ИЛ-62 боловч дотор тохижилт нь огт өөр. 2015 оны хоёрдугаар сард нэг нислэгийн нь үеэр онгоцны нь тохижилтыг анх удаа олонд ил болгож зургийг нь нийтэлсэн. Улаан модон шал, зааны ясан өнгөтэй ширэн бүрээстэй мебель, үнсний болор сав гээд л .....

3. Завь. Ким Чен Уны бас нэг тансаг эд зүйл бол 29 метр урттай завь. Британийн Princess Yachts International компанийн үйлдвэрлэсэн энэ тансаг завиараа умардын удирдагч анх 2013 онд аялсан гэдэг. Уг нь НҮБ хоригоор бол энэ улсад завь, уралдааны автомашин, дээд ангиллын машин , үнэт чулуун гоёл чимэглэлийн зүйл гээд тансаг хэрэглээний зүйл оруулахыг хориглосон байхад 7,0 сая долларын үнэ бүхий энэ завь ямар замаар Умард Солонгост очсон нь таамаг болж үлдсэн. Магадгүй удирдагч Ким Чен Уны флот ганц энэ завиар ч хязгаарлагдахгүй байж мэднэ. Вонсон хотын боомтод түүний мэдлийн эрэг, наран шарлагын газар, завины зогсоол байдаг гэдэг.

4. Хувийн арал. Умардын удирдагчийн их найз сагсан бөмбөгч Деннис Родман БНАСАУ-д байнга очиж, ингэхдээ удирдагчийн хувийн арал дээр хөгжилдсөнөө дурсдаг. НБА-гийн од байсан тэрээр Умард Солонгосын байнгын зочин. Анх 2013 оны гуравдугаар сард очоод л Ким Чен Унгы сайн найзаа гэж нэрлэсэн. Тэрээр удирдагчийн хувийн арал дээр нь үдэшлэг зохиож, усны мотоциклоор зугаалснаа ярьсан байдаг. Энэ арал нь хаана байдгийг Родман яриагүй.

5. Хувийн тороосон зам. Ким Чен Ун удирдагчийн бас нэг тансаглал нь тус улсад ганц байдаг Масикийн уулын цанын амралтын газар. Энэ баазыг ердөө 10-хан сарын хугацаанд барьж 2013 оны арванхоёрдугаар сарын 31-нд ашиглалтад өгсөн. Тэгэхэд умардын удирдагч дулаан пальто, малгай өмсөөд тороосон замаар явж байгаа зургийг хэвлэлүүд нийтэлжээ. Мэдээж тэрээр энд хувийн тороосон замтай гэсэн үг.

6. Архи, цаг, электрон бараа. Тансаг эд зүйлсийг зөвхөн Ким Чен Ун төдийгүй, түүний ойрын хүрээнийхэн ч хэрэглэдэг. БНАСАУ-ын тансаг хэрэглээний барааны импорт Ким Чен Уныг төрийн эрх барьсан эхний жилд гэхэд л хоёр дахин нэмэгдэж 645,8 сая долларт хүрсэн гэж Өмнөд Солонгосын парламент илтгэлдээ дурдсан. Зөвхөн элит архинд гэхэд л 2012 онд 30 сая доллар зарсан бол цахилгаан бараанд 37 сая, тансаг цаганд 8,2 сая ам.доллар зарцуулсан гэнэ.

0 Сэтгэгдэл