ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Элэгний “Харвони” эмний үнийг зарлалаа
Элэгний С вирусийг эмчлэх ХАРВОНИ эмийг Монгол Улсад хэдэн төгрөгөөр нийлүүлэхээр болсноо АНУ-ын “Gilead Sciences” компанийн удирдлагууд албан ёсоор зарлан баталгаажууллаа. АНУ-ын “Gilead Sciences” компаниас манай улсад нэг сарын 400 ам.доллар буюу нэг курс эмчилгээний эмийг 1,200 ам.долларын үнэтэйгээр нийлүүлэх болсон байгаа. Эмийн албан ёсны борлуулагчаар “Омбол” ХХК ажиллах нь. ХАРВОНИ эм АНУ-ын зах зээлд нэг курс эмчилгээнийх нь үнэ 94,000 ам.доллар байдаг. АНУ-ын “Gilead Sciences” компанийн төлөөлөгч эмийн тухайд “Энэ эм нь чанар, найрлагын хувьд АНУ болон дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа эмээс ялгаагүй” гэв. Мөн энэ үеэр Эрүүл мэнд, Спортын яам, АНУ-ын “Gilead Sciences” компанитай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болсон юм.
Манай улсад элэгний C вирусийн халдвартай 150 мянга гаруй хүн байдаг аж. Тэдний 52 мянга нь яаралтай эмчилгээ авах шаардлагатай гэдгийг ЭМСЯ-наас мэдэгдсэн юм. Санамж бичиг зурах ёслолын дараа ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба “Олон улсын стандартын шаардлага хангасан эмүүдийн Монгол Улсад нэн хямдралтай үнээр нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Харилцан ойлголцлын санамж бичгийн гол зорилго Харвони эмийг эмчилгээнд ашиглах. Эмчилгээний үр дүн нь Харвоний эмийн хувьд 96-97 хувьтай өндөр байдаг. Бид аль болох богино хугацаанд эмийг эмчилгээнд оруулахаар ярилцсан байгаа. Эмээр явагдах эмчилгээ, үйлчилгээний асуудлыг маш сайн явуулах шаардлагатай учраас ЭМС-ын сайдын тушаалаар энэхүү эмээр эмчлэх журмыг гаргасан. Журмын дагуу тодорхой төлөвлөгөөтэй эмчилгээ явагдана” гэдгийг онцолж хэлэв.
Элэгний С вирусийг эмчлэх ХАРВОНИ эмийг Монгол Улсад хэдэн төгрөгөөр нийлүүлэхээр болсноо АНУ-ын “Gilead Sciences” компанийн удирдлагууд албан ёсоор зарлан баталгаажууллаа. АНУ-ын “Gilead Sciences” компаниас манай улсад нэг сарын 400 ам.доллар буюу нэг курс эмчилгээний эмийг 1,200 ам.долларын үнэтэйгээр нийлүүлэх болсон байгаа. Эмийн албан ёсны борлуулагчаар “Омбол” ХХК ажиллах нь. ХАРВОНИ эм АНУ-ын зах зээлд нэг курс эмчилгээнийх нь үнэ 94,000 ам.доллар байдаг. АНУ-ын “Gilead Sciences” компанийн төлөөлөгч эмийн тухайд “Энэ эм нь чанар, найрлагын хувьд АНУ болон дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа эмээс ялгаагүй” гэв. Мөн энэ үеэр Эрүүл мэнд, Спортын яам, АНУ-ын “Gilead Sciences” компанитай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болсон юм.Манай улсад элэгний C вирусийн халдвартай 150 мянга гаруй хүн байдаг аж. Тэдний 52 мянга нь яаралтай эмчилгээ авах шаардлагатай гэдгийг ЭМСЯ-наас мэдэгдсэн юм. Санамж бичиг зурах ёслолын дараа ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба “Олон улсын стандартын шаардлага хангасан эмүүдийн Монгол Улсад нэн хямдралтай үнээр нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Харилцан ойлголцлын санамж бичгийн гол зорилго Харвони эмийг эмчилгээнд ашиглах. Эмчилгээний үр дүн нь Харвоний эмийн хувьд 96-97 хувьтай өндөр байдаг. Бид аль болох богино хугацаанд эмийг эмчилгээнд оруулахаар ярилцсан байгаа. Эмээр явагдах эмчилгээ, үйлчилгээний асуудлыг маш сайн явуулах шаардлагатай учраас ЭМС-ын сайдын тушаалаар энэхүү эмээр эмчлэх журмыг гаргасан. Журмын дагуу тодорхой төлөвлөгөөтэй эмчилгээ явагдана” гэдгийг онцолж хэлэв.
0 Сэтгэгдэл
























