ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Цэргүүдийн сууж явсан автомашины тэнцүүлэгч тасарсны улмаас хөмөрчээ
Зэвсэгт хүчний 084-р ангийн алба хаагчдыг тээвэрлэж явсан автомашин өнгөрсөн баасан гарагт осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ. Ослын талаар Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, Бригадын генерал Б.Ганзориг өчигдөр мэдээлэл хийлээ.

Уг осол өнгөрсөн 21-ний өдөр 21.00 цагийн үед Дархан-Улаанбаатар чиглэлийн замд буюу олны нэрлэж заншсанаар төмөр замын “61-ын гарам”-ын ойролцоо гарсан юм. Ослоор хоёр хүн нас барсан нь Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид алба хаагч ахлагч, офицер хоёр аж. Тухайн үед тус ангийн бие бүрэлдэхүүн Дугана хаданд ууланд авирах ээлжит сургуулилтаа хийгээд буцаж явсан байна. Тус ангийн алба хаагчид зургаан автомашинтай 40 км цагийн хурдтай цуваагаар явж байсан аж. Цуваагаар явахад цувааны эхэнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чадвартай, өндөр хурдгүй автомашиныг явуулдаг журамтай гэнэ. Энэ дагуу 60 км цагаас дээш хурдлах боломжгүй “Зил-131” маркийн автомашинаар цувааг толгойлсон байна.
Гэтэл Сэлэнгэ аймагт бүртгэлтэй хар хөх өнгийн “Mitsubishi L-200” маркийн пикап жийп “ЗИЛ-131”-ийг мөргөж, осол гаргасан байна. Тухайн үед “ЗИЛ-131”-ийн тэвшин дээр цэргийн 23 алба хаагч, кабинд нь жолооч болон алба хаагчдыг ахалсан нэг офицер явжээ.
Ослын шалтгааныг тодруулбал, “Mitsubishi L-200” маркийн пикап жийп гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ урсгал сөрөн орж ирсэн байна. Энэ үед “Зил-131”-ийн жолооч баруун гар тал руу шахаж түүнд зам тавьж өгсөн ч “Mitsubishi L-200”-ын жолооч өөрийн явах ёстой урсгалд орж амжилгүй “Зил-131”-ийн арын дугуйг мөргөжээ. Энэ үед “Зил-131”-ийн арын тэнцвэржүүлэгч тасарч тэнхлэг нь алдагдсаны улмаас замын хажуу руу хөмөрсөн байна.
Энэ талаар Бригадын генерал Д.Ганзориг “Амь үрэгдсэн цэргийн хоёр алба хаагчийн ар гэрт ЗХЖШ-аас шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлж байгаа. Зэвсэгт хүчний болон ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн хоёр алба хаагчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Мөн осол гарах үед замд таарч эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн Түргэн тусламжийн төв 103-ын эмч нарт талархал илэрхийлье” гэж ярилаа. Харин “Mitsubishi L-200” маркийн автомашинд хижээл насны хоёр хүн, жирэмсэн эмэгтэй, хоёр хүүхэд сууж явжээ. Уг машинд сууж явсан зорчигчид хүнд бэртэл аваагүй биеийн байдал харьцангуй сайн байгаа аж.
Одоогоор Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлгийн энгийн тасагт 12 албан хаагч бусад нь гэрээрээ эмчлүүлж байна. Уг ослын дүгнэлт эцэслэн гаргаагүй байгаа бөгөөд осол гаргасан хоёр жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

0 Сэтгэгдэл