УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Э.Амартүвшингийн түрүүлэх эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ
Бээжин хотын “Шувууны үүр” цэнгэлдэхэд халуухан тэмцэл өрнөж байна. Учир нь, дуурийн алдарт дуучин Пласидо Домингогийн нэрэмжит залуу дуулаачдын “The Placido Domingo’s Operalia” уралдаан болж буй юм. Уг уралдаанд эх орноо төлөөлөн оролцож буй УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин сайхан мэдээ дуулгасаар байгаа юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцож буй шилдэг 40 уран бүтээлчтэй ур чадвараараа өрсөлдөж шилдэг 20-д үлдээд байсан тэрээр гуравдугаар шатны шалгаруулалтдаа оролцоод сүүлийн аравт шалгарч үлджээ. Гавьяат маань өнөөдөр болох гала тоглолтод оролцох юм байна. Энэ тоглолтоос шилдгийн шилдгүүд тодрох аж. Тэмцээний тэргүүн байрт шалгарвал 30 мянган ам.доллар, дэд байрын эзнийг 20 мянган ам.доллар хүлээж буй юм. Манай дуурийн урлагийн мэргэжилтнүүд Э.Амартүвшинд ихээхэн найдлага тавьж, дээлийнх нь захыг мушгиж байгаа гэнэ шүү.
Бээжин хотын “Шувууны үүр” цэнгэлдэхэд халуухан тэмцэл өрнөж байна. Учир нь, дуурийн алдарт дуучин Пласидо Домингогийн нэрэмжит залуу дуулаачдын “The Placido Domingo’s Operalia” уралдаан болж буй юм. Уг уралдаанд эх орноо төлөөлөн оролцож буй УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин сайхан мэдээ дуулгасаар байгаа юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцож буй шилдэг 40 уран бүтээлчтэй ур чадвараараа өрсөлдөж шилдэг 20-д үлдээд байсан тэрээр гуравдугаар шатны шалгаруулалтдаа оролцоод сүүлийн аравт шалгарч үлджээ. Гавьяат маань өнөөдөр болох гала тоглолтод оролцох юм байна. Энэ тоглолтоос шилдгийн шилдгүүд тодрох аж. Тэмцээний тэргүүн байрт шалгарвал 30 мянган ам.доллар, дэд байрын эзнийг 20 мянган ам.доллар хүлээж буй юм. Манай дуурийн урлагийн мэргэжилтнүүд Э.Амартүвшинд ихээхэн найдлага тавьж, дээлийнх нь захыг мушгиж байгаа гэнэ шүү. А.Цагаан
0 Сэтгэгдэл
























